Аймгийн шүүх

217
Утас: 70533631
Имэйл: umnugovi_tg@shuukh.mn
Вэбсайт: www.umnugovicourt.mn
Facebook: https://www.facebook.com/umnugovicourt.mn/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

    БНМАУ-ын Засгийн газрын 1931 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Өмнөговь аймагт шүүх байгуулахаар шийдвэрлэсний дагуу 1931 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвд Өмнөговь аймгийн төлөөлөгчид анхдугаар хурлаа хийж ардын шүүх анх байгуулагджээ.

    1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуульд нийцүүлэн шүүхийн захиргааны удирдлагыг бие даан хариуцсан Тамгын хэлтэс гэж анх байгуулагджээ.

    Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Өмнөговь аймаг, Даланзадгад суманд Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүх, Сум дундын 15 дугаар шүүх, Шүүхийн Тамгын газар болж өөрчлөгдөж,

    Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Өмнөговь аймаг, Даланзадгад суманд Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн Тамгын газар болж өөрчлөгдөн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. 

 

Шүүхийн захиргааны албан хаагчид


        Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай "Шүүхийн тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг батлах тухай" тогтоолоор Өмнөговь аймаг, Даланзадгад сум дахь шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон.

    Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин, эвлэрүүлэн зуучлагч Б.Дугармаа, Ерөнхий нягтлан бодогч Ц.Буманцэцэг, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Р.Оюунсүрэн, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Ууганчимэг, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Үрлэнцэцэг, Ж.Мухлай, Н.Чулуунчимэг, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах  П.Цэнднасан, М.Хүрэлбаатар, Б.Отгон-Эрдэнэ, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн И.Бадамцэцэг, мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн, А.Хүрэлтогоо, Ц.Анхбаяр архив-бичиг хэргийн эрхлэгч Д.Ганцэцэг, нярав Б.Хажидсүрэн, жолооч Ө.Бадиваа, сантехникийн слесарь Б.Бямбаа, үйлчлэгч Л.Ганцэцэг,  нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна.

 Та бүхэн шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар энэхүү вэб сайтын холбоо барих цэсийн цахим шуудангаар болон 70532946, 70533631 дугаарын утсаар холбоо барих боломжтой.