Аудитын газар

5

Танилцуулга:

ЭРХЭМ ЗОРИЛГО: 

   Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх болон төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ: 

   Хариуцлага хүлээх Шударга ёс Найдвартай байдал Бодитой байх

АЖИЛЛАХ ХҮЧ: 

  Нийт ажиллагсад – 11 Үүнээс: 72% нь нягтлан бодогч мэргэжилтэй ажилтан ажиллаж байна.

Нягтлан бодогч мэргэжилтэй – 8

Хуульч, эрх зүйч мэргэжилтэй – 1

Байгаль орчны мэргэжилтэй – 1

Жолооч мэргэжилтэй – 1

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ: 

   Аймгийн Аудитын газар нийт 15 сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүд, орон нутгийн төсвөөс санхүүжилт авсан хөтөлбөр төсөл, зээл тусламж, хандивын ашиглалт, зарцуулалт үр дүнд гүйцэтгэлийн аудит, тэдгээрийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийдэг. Түүнчлэн орон нутгийн төсвийн орлого бүрдүүлдэг хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийж, дүгнэлт гаргана. АЙМГИЙН ИТХ-Д НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНГИ: Санхүүгийн тайлангийн аудит Гүйцэтгэлийн аудит Аймгийн ИТХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө үр ашгийг дээшлүүлэх талаар санал, дүгнэлт гаргах Мэргэжил арга зүйн зөвлөгөө, судалгаа шинжилгээ Бусад дотоод бүтээгдэхүүн