Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

8
Утас: 88030903, 88771123
Имэйл: smallgobi@mpa.gov.mn
Вэбсайт: www.smallgobi.mpa.gov.mn/
Facebook: www.facebook.com/Говийн-Бага-ДЦГ-ын-Хамгаалалтын-Захиргаа-1774086779297664
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

 ТҮҮХ

 Байгаль орчны сайдын 1996 оны 81 дүгээр тушаалаар Өмнөд Говийн Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд 30 ажилтан ажиллагсадтай байгуулж Говийн Бага Дархан Цаазат Гзаар, Говь Гурвансайханы Байгалийн Цогцолбор Газар гэсэн 2 хэсэг бүхий Дорноговь, аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Сэврэй, Баяндалай, Булган, Гурвантэс, Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэ жинст, Баянговь зэрэг 3 аймгийн 11 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4533913 га талбайн зохицуулалт, ашиглалт, хамгаалалт, хяналт шалгалт, судалгаа мониторинг, аялал жуулчлалын үйл ажиллагааг хариуцуулж 2006 оны 12 дугаар сар хүртэл ажиллуулжээ. 

  Өмнөд Говийн Улсын Тусгай Хамгаалалтай Газруудын Хамгаалалтын захиргаа газар нутгийн онцлог, алслагдсан байдал, хамгаалалтын захиргааны хүчин чадлаас хамааран Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Говийн Бага Дархан Цаазат Газрын "Б" хэсгийн хязгаарлалтын бүс Тэнгэр нуур, Сүүж уулын район, Баруун цагаан толгой, Зүүн цагаан дэл, Модон шанд, Хурган шанд, Давхарын хяр зэрэг 7 газарт 2003 оны 11 дүгээр сараас эхэлж 3 жил гаруй үргэлжилсэн, байгаль орчинд сөрөг нөлөөлтэй техник, технологи, тэсрэх дэлбэрэх болон цианит натри, мөнгөнн ус зэрэг хорт бодис ашиглан үндсэн ордоос алт олборлож байсан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүйн улмаас энэ асуудлыг УИХ-ын тусгай чуулганаар хэлэлцэж тодорхой шийдвэр гаргаж байжээ.

"Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргааны бүтцийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 238 тоот тушаалаар Говийн Бага Дархан Цаазат Газрын Хамгаалалтын захиргааг Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинээр байгуулжээ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Өмнийн говийн тусгай хамгаалалтай газар нутгийг өргөжүүлэх, түүний тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн оновчтой бодлого, зохицуулалтийг хэрэгжүүлж, унаган төрх байдлаа хадгалсан байгаль соёлын өвийг ирээдүй хойч үедээ үлдээх зорилготой.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь дараах бүтэц орон тоогоор ажиллаж байна. Хамгаалалтын захиргааны дарга-1, мэргэжилтэн-4, байгаль хамгаалагч-8, нягтлан-1, архив, бичиг хэрэг, нярав, дотоод ажил хариуцсан ажилтан-1, жолооч-1, галч,сахиул-1 гэсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хуулийн хэрэгжилт

Хяналт шалгалт

Аялал жуулчлал, Сургалт сурталчилгаа

Судалгаа шинжилгээ, мэдээллийн сан

Байгалийн нөөц

Биотехникийн арга хэмжээ

Орчны бүс