Музей

5
Утас: 86031651, 88075981
Имэйл:
Вэбсайт:
Facebook: https://www.facebook.com/Өмнөговь-Музей-1403064246659758
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Өмнөговь аймгийн музей нь 1948 онд аймгийн Гэгээрлийн хэлтсийн конторт Мандал-Овоо  сумын нутаг  “ Адуун цохио” –ны утаат болорын дээжүүд, тэр хавиас олдсон аварга гүрвэлийн чөмөгний  чулуужсан булуу  зэрэг 50-д ширхэг үзмэртэй орон нутгийг сурвалжлах кабинет нэртэйгээр анх зохион байгуулагдсан нь одоогийн аймгийн музейн суурь тавигдсан явдал юм. 1951-1958 оныг хүртэл нийтийн номын сантай хамт байрлан үзмэрийн тоог 100 гаруй төрлөөр олшруулан орон нутгаа судлах, сурталчлах үзмэр цуглуулах ажлыг голлон гүйцэтгэж  иржээ.1957 онд аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргааны  шийдвэрээр аймгийн  прокурорын контор байсан 7 тасалгаа бүхий жижиг барилгыг засварлан тохижуулж аймгийн УААН-н үзэсгэлэн, орон нутгаас цуглуулсан байгалийн баялаг, түүхийн дурсгалын зүйлийг хамтатган зохион байгуулж ОНС кабинет  болгон өргөтгөсөн юм. МАХН-ын ТХ-ны улс төрийн товчооны 308-р тогтоолыг удирдлага болгон ажиллаж ОНС музей болох бэлтгэлийг хангахад аймгийн намын хороо, БНМАУ-ын  Соёлын яам онцгой анхааран 1968, 1969 онуудад 500.000 төгрөгний төсөв хөрөнгөөр  санхүүжигдэн шинээр өргөтгөсөн 2 давхар байранд орж тоног төхөөрөмжөөр хангагдан үзмэрээ байгаль, түүх гэсэн 2 хэсэгт дэглэн зохион байгуулж ажиллав.Түүнээс хойш үзмэрээ нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч  жил бүр төлөвлөгөөтэй үзмэрээ баяжуулан нэмэгдүүлсээр ирсэн .

Тус аймагт 1975 онд болсон тэргүүний тэмээчдийн анхдугаар  зөвлөгөөнөөр Тэмээний аж ахуйн үзэсгэлэн  1985 оноос Ёлын аманд  Байгалийн музей гэсэн төрөл чиглэлээр музейгээ өргөжүүлэн  жилдээ гадаад дотоодын 40000 гаруй үзэгчдэд соёлын үйлчилгээ, сурталчилгааны ажлаа явуулж байна. Тус Музей нь 2 давхар бүхий угсаатанзүй-түүхийн музей дэргэдээ Тэмээний үзэсгэлэн, Ёлын аманд байрлах  Байгалийн музей гэсэн салбартайгаар ажиллаж байна.