Полтехник коллеж

3
Утас: 70533095
Имэйл:
Вэбсайт: www.upc.edu.mn/
Facebook: www.facebook.com/upc.edu.mn/
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Одоо тус сургууль нь 13 мэргэжлээр 700 гаруй суралцагчид, захирал, сургалтын албаны дарга, тэнхимийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, мастер багш, санхүүч, аж ахуйн нярав, үйлчилгээний ажилчид нийт 70 гаруй ажиллагсадтай, хичээлийн байр, үйлдвэрлэл сургалт явуулах дадлагын газар, 100 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн лаборатори, багшийн хөгжлийн төв, цайны газар, номын сан, соёлын төв зэрэг сургалтын орчин бүрдүүлэн сургалт үйлдвэрлэлийн ажлаа явуулж байна.

Тус сургууль нь багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдаж, нийт багш нарын 80 гаруй хувь нь бакалавраас дээш боловсролтой, 95 хувь нь 10-аас дээш жил ажилласан дадлага туршлагатай, 40% нь магистр, 39% нь мэргэжлийн зэрэг цолтой багш нар ажилладаг ба багш нарын дунд Техникийн инженер 10, Барилгын инженер 4, нийтийн хоолны инженер 2, Оёдлын технологич инженер 2, салбарын тэргүүний ажилтан 12 багш ажилладаг. 

Мөн аймаг орон нутагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, уул уурхайн гол хөдөлгөх хүч болсон мэргэжилтэй ажилчин бэлтгэх шаардлага өсч байгаа өнөө үед манай сургууль нь “Оюу толгой” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай Засгийн газрын 2010 оны 212 дугаар тогтоол, БСШУ-ны сайд, НХХ-ийн сайдын 409/123 тоот хамтарсан тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор насанд хүрэгчдийн сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургуульд суралцагсдын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, сургалтын орчныг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БСШУЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дэмжлэгээр 2010 оны хичээлийн жилд “Оюу толгой” ХХК-ний 2сая долларын хөрөнгө оруулалтаар баригдах Автомашины засварчин, Гагнуурчин, Барилгын мужаан мэргэжлээр 1420 м.кв талбай бүхий сургалтын үйл ажиллагаа явуулах орчин үеийн шаардлага хангасан дадлагын газрын өргөтгөл, мөн Монголын Мянганы Сорилтын Сангийн МБС-ыг дэмжих төслийн хүрээнд 1 сая гаруй долларын хөрөнгө оруулалтаар баригдах Цахилгаанчин, Хүнд машин механизм, Токарчны мэргэжлийн дадлагын газрын өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

/Авто засварын дадлагын газар/

/ХММ-ын операторын лабортори/

Үүсэн байгуулагдснаасаа хойш өнөөг хүртэл тус сургууль нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, хөнгөн үйлдвэр үйлчилгээний салбарт 25 мэргэжлээр 12000 гаруй мэргэжилтэй ажилчид бэлтгэн гаргасан байна.

2013 оноос эхлэн

Цаашид сургалтын таатай орчинг бүрдүүлэх, сургалт үйлдвэрлэлийг чанарын шинэ шатанд гаргах, суралцагчдад эрэлтэд тулгуурлаж, чадамжид суурилсан мэргэжлийн боловсролыг чанар, үр өгөөжтэй эзэмшүүлэн, нийгмийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байртай болгох нь манай хамт олны эрхэм зорилт болж байна.