Утас: | 70533301, 70532039 |
Имэйл: | bolovsrol53@gmail.com |
Вэбсайт: | |
Facebook: | https://www.facebook.com/uma.bolovsrol |
Шилэн данс: | Шилэн данс >> |
Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь 18 албан хаагчтай үйл ажиллагааны доорх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Манай аймгийн хэмжээнд:
Төрийн өмчийн 21 сургууль байгаагаас 12 жилийн сургууль - 12, 9 жилийн сургууль 9 ажиллаж байна. Энэ хичээлийн жилд Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуульд 605 багш ажиллаж байгаагаас зөвлөх багш 1, Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 85, заах аргач багш 210, магистр зэрэгтэй 54, бакалаврын зэрэгтэй 461, дипломын зэрэгтэй 82 багш ажиллаж байна.
Аймгийн хэмжээний төрийн өмчийн 28 цэцэрлэг ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 165 багш ажиллаж байгаагаас Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 5, заах аргач багш 35, магистрын зэрэгтэй 8, бакалаврын зэрэгтэй 103 дипломын зэрэгтэй 19, бүрэн дунд боловсролтой 33 багш ажиллаж байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээний 2-5 насны нийт 5229 хүүхэд Сургуулийн өмөнх боловсролд хамрагдаж байна. СӨБ-ын хамран сургалт 91 хувьтай байна.
Аймгийн Хөгжимт жүжгийн театр, Музей, Төв номын сан, 14 сумын соёлын төв нийт 17 байгууллагад 148 ажилтан ажиллаж байгаагаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн 1, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан 42, Алтан гадас одонтой 3 хүн ажиллаж Аймгийн нийт иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг тасралтгүй хүртээмжтэй хүргэж ажиллаж байна.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО :
Сургуулийн Өмнөх Боловсролын болон Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хүүхэд бүрийн хөгжлийн ахицыг тооцон судалгаанд суурилсан үйл ажиллагаагаар боловсролын үйлчилгээг чанаржуулахад оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ :