Ус цаг уур орчны шинжилгээний газар

1312
Утас:
Имэйл:
Вэбсайт: http://www.umnugovi.tsag-agaar.gov.mn/
Facebook:
Шилэн данс: Шилэн данс >>

Танилцуулга:

Өмнөговь аймгийн  Ус цаг уур, орчны шинжилгээний газар нь 1936 онд гал голомтоо бадрааж, тулгын чулууг тавьж эхэлсэн түүхтэй байгууллага юм. Манай байгууллага нь 3 хэлтэстэй, цаг уурын 6 өртөө, 8 харуул нийт 74 албан хаагчтай аймгийн засаг даргын дэргэдэх агентлага юм. Ус цаг уур, орчны мэдээлэл, үйлчилгээ, шинжилгээний ажлын үр дүнг монгол орны хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай болон эдийн засгийн бүхий л салбарт хүртээж, байгаль цаг агаарын болзошгүй аюул, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэрэмжлүүлэх ард иргэдийн сайн сайхны төлөө үйлчилгээ үзүүлж байдаг төрийн үйлчилгээний байгууллага юм.

   Тус газрын 6 өртөө сүүлийн үеийн автомат станц, нарийвчлал сайтай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан, ЦУОШХүрээлэнгийн сансрын хиймэл дагуулын мэдээллийг өөрийн оронд бодит хугацаанд хүлээн авч боловсруулан, ургамал бүрхэвч, цасан бүрхүүл, ган, цөлжилт, хөрсний чийг, үүлшил зэрэг орчны төлөв байдлыг үнэлж, зураглах гэх мэт шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа ашиглан цаг агаарын урьдчилсан мэдээ болон Хурын шимын экспедицүүд үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж  байна. Байгаль орчны шинжилгээний лаборатор нь хөрс, ус, агаарын бохирдол, тоос тоосонцорын хэмжилтийг тасралтгүй хэмжиж хүн ардынхаа аюулгүй байдалд байнгын хяналт тавин амжилттай ажиллаж байна.