Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танилцуулга

2011-12-16

 

Аймгийн ИТХурал нь аймаг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд 33 Төлөөлөгч, 11 Тэргүүлэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэргүүлэгчдийн хурал сард хоёр удаа хуралдах бөгөөд сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн 4 дэх өдөр хуралддаг. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт Тэргүүлэгчдийн хурал болохоос ажлын 5 өдрийн өмнө Засаг даргын болон хариуцсан хэлтэс, албад, байгууллагын даргын гарын үсэгтэй ажлын албанд ирүүлсэн байх үүрэгтэй. 

 “Нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлж, ардчиллыг бэхжүүлэх, уул уурхайн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглэн нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах”-ыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Хурлын ажилтнууд Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааныг ээлжлэн хариуцаж, хуралдаанд оруулах асуудлыг бэлтгэх, хурлын зар тараах, хуралдааны явцад хэлэлцэж буй асуудалтай холбогдолтой хүмүүсийг хуралд орох дарааллын дагуу бэлэн байлгах, мөн хуралдааны тэмдэглэлийг хөтлөх, мөн тэргүүлэгчдийн ажлын албаны өдөр тутмын үйл ажиллагааг идэвх санаачлагатай зохион байгуулж хувиарлагдсан ажил үүргээ чадварлаг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн хурлын ажилтнууд өөрсдийн хариуцсан чиглэлийн дагуу үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй хөтөлбөр, төлөвлөгөө, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хяналтандаа авч, хэрэгжилтийг хагас бүтэн жилээр тооцно.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

НӨУЁ-ыг төлөвшүүлж, ардчиллыг бэхжүүлэх, уул уурхайн болон бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан аймгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн идэвхтэй оролцоонд түшиглэн нөөц боломжоо дайчлан шийдвэрлэж, төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын оролцоотойгоор орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах явдал юм.