Булган

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Булган сум нь 1952 онд  байгуулагдсан. 249.8 мян.га нутаг дэвсгэртэй Алтайн уулархаг нурууны төгсгөл болох  оршдог бөгөөд газар нутгийн ихэнх хэсгийг  говь, тал хээрийн бүс эзэлдэг. Нутаг дэвсгэрийн 19.7 хувь нь  Говь гурван сайханы байгалийн цогцолборт  газрын улсын туснай хамгаалалттай бүс нутагт хамрагддаг.

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Булган сум нь өөрийн аймгийн Мандал-Овоо, Ханхонгор, Баяндалай, Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд сумдтай хиллэдэг. Аймгийн төвөөс 98 км, Улаанбаатар хотоос 530 км-т оршдог. Байгалийн үзэсгэлэнт Баянзаг, Төгрөгийн ширээ, Хадатын рашаан,  зэрэг газар нутагтай. 70  гаруй сая жилийн  өмнө амьдарч байсан махан ба өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн  орд бүхий Баян заг, Төгрөг, Алаг цав, Авдрант зэрэг газар, Булгатай Хавцгайтын хадны сүг зураг, чулуун зэвсгийн үеийн орд газруудтай. Газрын хөрсөндөө хаш мана, гартаам болор, чүмчигноровын баялагтайгаараа  олны хайр анхаарлыг татсан үзэсгэлэнт байгальтай. Эрэг булаг болон Хүрэн тойром зэрэг газруудад 23.4 мянган гаа газарт заган ой ургадаг. 

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг хярс, чоно,  туулай болон олон төрлийн жигүүртэн шувууд  бий

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Засаг захиргааны 4 нэгжтэй. 653 өрхийн 2322 хүн амтай.  Сумын Эдийн засгийн гол салбар нь  мал аж ахуй бөгөөд нутгийн монгол ямааг оросын Дон хавын ямаагаар эрлийзжүүлсэн ноолуурын чиглэлийн  “Говь гурван сайхан”  үүлдрийн ямааны өлгий нутаг. Булган Наран Хадат Дал Их булаг зэрэг услалтын систем бүхий 25 га газарт  төмс хүнсний  ногоо тариалан орон нутгийн иргэдийн  хүнсний ногооны хэрэгцээг хангадаг төдийгүй  помидор, өргөст  хэмх тариалалтаар  алдаршсан  аймаг сумын аварга  ногоочдоороо Булганчууд бахархдаг

Эдийн засгийн бас нэг  үзүүлэлт нь газар тариалан бөгөөд 25 га газар төмс хүнсний ногоо тариалж жилд дундажаар 250-300 тн ургац хураан авдаг. Манай сумын брэнд бүтээгдэхүүн болох улаан лоолийг Улаанбаатар хот болон аймгийн ногооны үзэсгэлэн худалдаанд оруулж шагналт байрыг авч байсан.

ЭШХ-ийн Говийн бүсийн салбар, Хүн эмнэлэг, Дунд сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Холбоо, Цаг уур, ХААН банк  зэрэг байгууллагуудтай бөгөөд 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.

Булган суманд ХААН банкинд INCOMNET интернэт суурин телефоны үйлчилгээ, шилэн кабель ашиглалтанд орсон бөгөөд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон.

 

АЛДАРТНУУД.

Алдартан гавьяатнуудаас Хөдөлмөрийн баатар Д.Аюурзана, Гавьяат эмч Шарав, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дамбаренчин, Улсын харцага И.Ламаажав, Улсын сайн малчин Д.Сэд, Мянгат малчин Д.Сэд, Ц.Валя, Ч.Одбаяр, Эмнэг хангалт сургалтын спортын мастер Л.Дашзэвэг, С.Сэнгэдорж, Р.Тунсаг, Н.Нарантуяа, Н.Шаравдорж  нар төрөн гарчээ.