Гурвантэс

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Гурвантэс сум нь 1954 онд анх Тост нэртэйгээр одоогийн Сэврэй сумын 1 дүгээр баг, Ноён сумын 3, 4, 5 дугаар багууд нийлж Улаан толгой гэдэг газар 281 өрх, 943 хүн амтай, 63,2 мянган малтай байгуулагджээ.  1959 онд  орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялсаны үрээр, 1960 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Гурвантэс сум гэж нэрлэгдэн, одоогийн байрлаж байгаа  Уртын дэнжид төвлөрсөн байна.

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Тус сум нь 2,9 сая га газар нутагтай хойт, баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Шинэ жинст, Баянговь, Баянлиг, зүүн, зүүн хойт талаараа өөрийн аймгийн Сэврэй, Ноён, урд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эзний хошуутай хиллэж, Говь-Алтайн нурууны цаад цөлөрхөг бүсэд оршдог. Улаанбаатараас 870 км, аймгийнхаа төвөөс 320 км алслагдсан байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, цаашид аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой газар нутагтай.

Сумын нутагт Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Их бага хонгил, Тост, Шариг, Бумба, Шарга морьт, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө, Шугшаа, Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Сайрдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригийн ганга зэрэг олон арван км үргэлжилсэн хөндий хоолойнуудтай, Зуун мод, Зулганай, Хэрмэн цав, Наран, Наран даац, Хайлааст зэрэг горхи ус, баян бүрдүүд зэрэг хэний ч болов сэтгэлийг татсан байгалийн үзэсгэлэнт газруудтай. Торомхон, Нэмэгтийн баруун зүүн горхи, Салхит, Дуслуур, Улаан хад, Баганат зэрэг нүд, ходоод, гэдэсний болон хүний бие мах бодийн эмгэгийг эмчилдэг рашаан устайгаас гадна хармаг, тэмээн хөх, жигд зэрэг жимс, алтан гагнуур, лидэр, хонин ба морин шарилж, хар шаваг, улаан ба цагаан гоёо, чихэр өвс, нохойн хушуу, таван салаа, хар өвс, хонгор зул, зэрлэг сонгино, шувуун хөл, хурдан цагаан, цахилдаг, зээргэнэ, бажууна, гоньд, бамбай, цурхил, хөмүүл, таана зэрэг эмийн болон хүний хоол хүнсэнд амтлагчаар буюу энгийн байдлаар хэрэглэгддэг сайн чанарын ургамлууд ихээр ургадаг

Сумын газар нутгийн ихэнх хэсэг нь олон сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн орон гэгдэх бөгөөд ховор нандин олдвороороо гадаад дотоодын эрдэмтдийн анхаарлыг татаж Зөвлөлт, Польш, Монголын палеонтологичид хайгуул шинжилгээ хийж тэдний ажил шинэ шинэ олдвороор баяжсараар ирсэн юм. Энэхүү олдворууд нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд өнө эртний аварга денозавр болон сүндэрлэж чимэг болж байна.

Мөн сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт, төмрийн хүдэр, барилгын сайн чанарын шохой, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг болон гартаам, мана зэрэг үнэт чулуу  элбэг тохиолдоно..

.

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дархан цаазат амьтад, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн зэрэг махчин амьтад, хар сүүлт, туулай гэх мэтийн хөхтөн туурайтан болон ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо, болжмор гэх мэт 20 гаруй нэр төрлийн жигүүртэн шувууд бий.

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Гурвантэс сум нь  засаг захиргааны анхан шатны нэгж болох 4 багтай, Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Сумын төвд  төсөвт 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас  гадна холбооны салбар, ХААН банк, цаг уур, НИК-ийн зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ажиллаж байна.. Сумаас 55 км-т орших Дундголын давсны уурхайгаас  “Говь гурван сайхан ХХК”, “Асралт ХХК”, “Сондог нөхөрлөл” нь жилдээ 220 орчим тн давс олборлож борлуулдаг ба сумаас 25 км-т орших  Чин-Хуа Мак, Мак,  Нарийн сухайт ХХК нь жилдээ 1722,8 мянган тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолж байна.

Сумын  цэцэрлэгт жилд дунджаар  100 гаруй хүүхэд хүмүүжиж, 15 ортой хүн эмнэлэг, 250 суудалтай Соёлын төв, номын сан, 10 хүний бүрэлдэхүүнтэй Цагдаагийн тасаг ажиллаж байна. 2005-2006 оны хичээлийн жилээс  8 жилийн дунд сургууль 11 жилийн сургалттай сургууль болон өргөжин, нийт 43  багш ажилчид ажиллаж,  717 хүүхэд суралцаж байна. Мөн тус сумын нутагт хилийн цэргийн 0166 дугаар анги байрладагаас гадна “Шивээ хүрэн”-ийн хилийн боомт  үйл ажиллагаа явуулж байна.

Холбоо харилцааны хувьд  2006 оны 11 сард мобикомын үүрэн телефон суурилагдан, хүн амын 70 орчим хувь нь гар утас хэрэглэж байна. БНХАУ-ын ӨМӨЗОрны хөрш аймгаас өндөр хүчдэлд холбогдсон, 24 цагийн гэрэл цахилгаантай.

АЛДАРТНУУД

Гурвантэс  сумаас:

1.БНМАУ-ын төрийн шагналт урлагийн гавъяат зүтгэлтэн Долгорын Маньбадар

2.БНМАУ-ын Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэрэнгийн Шаарав, Цэсэнгийн Сугир

3.БНМАУ-ын хүндэт холбоочин Сономпэл Дадьсүрэн

4.БНМАУ-ын Улсын сайн малчин Дүгэржавын Дамдин, Цээпэлийн Чимэд, Дуламын Цэрэндондог, Шаравын Дамчаа, Маамуужавын Долгорсүрэн

5. БНМАУ-ын Улсын аварга төлчин Цээпэлийн Чимэд, Цээпэлийн Цэрэн, Дамбын Цэвэл

6.БНМАУ-ын Улсын аварга тууварчин Жаалын Дондив

7.БНМАУ-ын Улсын аварга ногоочин Рэнцэнгийн Нэргүй

8.БНМАУ-ын Улсын тэргүүний анчин Баагийн Тод, Найдангийн дулам

9.БНМАУ-ын Улсын залуу аварга малчин О.Цогзолмаа

10.Улсын хошой аварга малчин Шараагийн Жааханмаамуу

11.Улсын аварга малчин Сараагийн Сугир, Цэдэн-Ишийн Бороо, Цэрэндондогийн Осор, Гунгаагийн Од

12.Мал зүйч дэд эрдэмтэн Гэндэнгийн Ананд

13.Монгол Улсын гавъяат барилгачин Д.Сайн-Эр

14.Монгол Улсын онц холбоочин Дондогийн Сумъяа

15.Монгол улсын “Монгол фермер” МҮДС Хөдөлмөрийн дээд сургуулийн багш, эдийн засгийн ухааны магистр Даржаагийн Лхагвасүрэн

16.Барилгын зураг төсөл, инженер хайгуулын Улаанбаатар хот дахь Гурвантэс ХХК-ны захирал, Монгол Улсын зөвлөх инженер Гэндэндоржийн Тунгалаг

17.Монгол Улсын Ус цаг уурын албаны улсын аварга мэргэжилтэн Аюушийн Нямцоо

18.Монгол Улсын уртын дууч, улсын тэргүүний уран сайханч Соёлын тэргүүний ажилтан Цэвэгийн Янжмаа

19.Соёлын тэргүүний ажилтан дуучин Р.Цагаантогоо

20.Ардын боловсролын тэргүүний ажилтан багш Ш.Жамъянсүрэн, Д.Өнөр, Б.Амгалан, Х.Бямбаа, Ш.Сүрэншиг, Б.Уранчимэг, Ц.Шинэхүү, А.Занахүү

21.Хүндэт донор, донорын алтан медальт Должидын Сүрмаа

22.Эмнэг хангал сургалтын спортын мастер Пүрэвийн Төмөрхүү, Шоохойн Жанчивсэмбэ, Бадамын Сүрэнжав, Дашийн Галаахүү, Бямбаагийн Октябрь

23.Чөлөөт бөхийн спортын мастер Гонгорын Батжаргал

24.Монгол Улсын начин Дуламжавын Төмөрбаатар

25.Монгол улсын тэргүүний түгээгч аймгийн НИК-ийн 2 удаагийн ажил мэргэжлийн аварга түгээгч Цэрэнжавын Наран

26.Чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин У.Батаа, Д.Содном, Д.Дондив, Ч.Цэрэндорж, Д.Пүрэв, Д.Дүгэрээ, М.Цэвэгжав, Б.Очирцоо, Д.Жалав, Ц.Доржсүрэн, Ш.Гончиг, Д.Дэлдэн, С.Мөнхөө, У.Норов, Д.Очирбат, М.Ваанжуур

27.Аймгийн анхны уурын тэрэг буюу автын байцаагч, шинийг санаачлагч Маамуужавын Цэвэгжав

28.Аймгийн арслан Гонгорын Батжаргал

29.Аймгийн начин Ч.Жамсран, Х.Балдгар, Ц.Сугир, Я.Амгалан, Г.Содном Ц.Жаалхүү, Д.Болд, Г.Цэрэнтогтох

30.Аймгийн аварга мэргэжилтэн малын бага эмч Лувсангийн Жаалхүү, багш Пүрэвийн Оюунчимэг, Хүний бага эмч Намжилын Сарантуяа, нягтлан бодогч Жамсрангийн Сумъяажав

31.Аймгийн аварга ногоочин Б.Амарбаясгалан, Д.Намжилцэрэн, С.Даш, Р.Нэргүй, Ж.Дашзэвэг

32.Аймгийн аварга тууварчин Л.Самбуу, Ж.Дондив

33.Аймгийн аварга тахиачин Н.Гүр

34.Аймгийн хошой аварга малчин Ц.Бороо, Д.Од, Б.Нямжав, Ш.Гончиг, С.Сугир

35.Аймгийн аварга малчин Д.Рэгдэнбал, Сожидмаа, Ц.Шараа, Г.Од, Го.Сугир, Ц.Осор, Д.Мөнхөө, С.Од, Д.Энх, Г.Нямсүрэн, Д.Сувд, Д.Айлтгүй, Д.Бямбаа нарын зэрэг алдар цуутнууд төрөн гарсан байна.