Хүрмэн

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Өмнөговь аймгийн  Хүрмэн сум нь 1923 оны 11 сард  байгуулагдсан далайн түвшнээс 2650км  өндөрт байрлах Өмнөговь  аймгийн орон нутгийн тахилгатай уул болох Гурван сайхан уулын энгэр бэлд Цоохорын ус хэмээх энэ газар байгуулагдсан .Улаанбаатар хотоос 612 км,  аймгийн төвөөс 58 км зайтай оршдог. 12.6 кв.км нутаг дэвсгэртэй. Өөрийн аймгийн Ханхонгор, Номгон , Баяндалай сумдтай, өмнө талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-той 105 км нутгаар хиллэдэг сум.

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Тус сумын нутаг нь хойноос  урагшаа 225 кв.км сунаж байрласан нутаг дэвсгэртэй Хөндөс, Цагаан уул, Цохио, Цахир, Их, бага аргалант, Зүүнсайхан, Өлзийт, Хэвтээ Босоо, зэрэг хэц, уул  нурууд хөндлөн байрладаг Улаан хүрээ, Хаяа Гурван бөгтий,  Сүмбэр, Суудал, Зүрх хайрхан, Сэнжит, Гозон Дөшийн тойром, Бичигт зэрэг улс аймагтаа алдартай  байгалийн үзэсгэлэнт газруудтай. Мөн Батмөнх даян хааны унаж төрсөн нутаг Хулгар цагаан Дэрсний хөшөө дурсгал эртний дээдсийн хиргис булш зэрэг түүх дурсгалын газруудтай. Сумын ихэнх  нутгаар   улаан, цагаан гоёо цулхир, арц, зээргэнэ, лидэр, чихэр өвс ,алтан болон мөнх харгана, загсгал, 3 янзын ортууз, заг хайлаас зэрэг  180 гаруй төрлийн ургамал  бут сөөг  ургадаг . Газрын хөрсөндөө цагаан ,шар алт,  нүүрс,  давс хужир ,шохойн чулуу, шөрмөсөн чулуу, шатдаг анар, гөлтгөнө, барилгын хүрмэн чулуу, төмрийн  хүдэр зэрэг  байгалийн баялагтай.

 

АН АМЬТАН

-Дархан цаазат аргаль,   янгир, хулан, хар сүүлт, ёл, хойлог гэх мэт 8 төрлийн ан, 9 төрлийн шувуу 11 төрлийн мэрэгч 8 төрлийн хэвлээр явагч амьтан амьдардаг .

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай,  Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагууд  үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Мөн сумын хэмжээнд Сүхбаатарын зам ХХК, Эрдэнэсийн буян ХК, Адуут говь хоршоо болон  4 малчдын  нөхөрлөл ажиллаж, 7.4 га-д  төмс хүнсний ногоо тархиалж жилд дунджаар  62.5 тн ургац хураан авч, барилгын блок, хиам, зайрмаг, талх, нарийн  боов , цахилгаан гагнуур зэрэг  үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг. Сумын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй

Сумын хэмжээнд малын үүлдэр угсааг  сайжруулах зорилгоор Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Говь гурван сайхан, Зурамтайн цагаан ухна, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Төв аймгийн угшлын азарга, үзэмчин омгийн хуцнуудыг үржилд ашиглаж байна. Хүрмэн сум нь 2004 онд эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон  Мөн скайтелийн үүрэн телефоны сүлжээнд 2007 оноос холбогдож, хүн амын 50 орчим хувь нь гар утас хэргэлдэг.

Тус суманд Дэлхий банк, МУЗГ-ын хамтарсан Тогтвортой амжиргаа  төсөл 2003 оноос хэрэгжин 81.8 сая төгрөгний хөрөнгө оруулалт, НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах НЦСҮтөсөл  2002 оноос хэрэгжин 54.3 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд байна.

Мөн Герман монголын НҮЭМ-ын төсөл, Япон улсын “Өвсний үндэс” төсөл, МУЗГ-ын Буман нарны гэрэл  хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

 

АЛДАРТНУУД

Тус сумаас Хөдөлмөрийн баатар, ууган гавъяат механикжуулагч Ц.Шатар, Худалдааны гавъяат ажилтан Ц.Агваан, Аж үйлдвэрийн гавъяат  ажилтан доктор Х.Бадамсүрэн, гавъяат нэгдэлчин Х.Сандуйжав, гавъяат багш доктор Н.Батсүх, гавъяат нисгэгч Т.Сугир, гавъяат эдийн засагч Д.Бямбаа, гавъяат тамирчин дэлхийн дээвэрт гарсан Г.Өсөхбаяр, эмэгтэй уулчин Д.Эрдэнэтогтох, МУ-ын хувьсгалт  тэмцлийн ахмад зүтгэлтэн НАХЯ-ны орлогч сайд генерал Ш.Цэрэвсамба, төрийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, шинэ үндсэн  хууль батлалцсан депутат Б.Зандраа, Д.Сайнхүү, Х.Бадамсүрэн  МУ-ын начин О.Пүрэв ,Б.Шоовдор аварга малчин Л.Түмэн-Өлзий, Г.Батчулуун, Д.Энхтуяа Манлай малчин Г.Буд зэрэг алдар цуутны өлгий нутгаараа Хүрмэнчүүд  бид бахардаг .