Цогт-Овоо

2012-08-01

ТҮҮХЭН ТОВЧООН

Өмнөговь аймгийн Цогт-овоо сум нь  1959 онд  Бага шанхайн хэцийн “Бухат долоон”  гэдэг газар анх байгуулагджээ. 

 

ГАЗАР НУТГИЙН ОНЦЛОГ

Хяр толгод, тал хөндий хосолсон, Өөшийн манхан, Дэл, Алгуй, Баян бор, Аргалант, Дөрвөн дэрт зэрэг  байгалийн үзэсгэлэнт газар бүхий 652.7кв километр хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй.  Газрын хөрсөндөө чулуун нүүрс, шаазан ваарны шавар,  усан болор, утаат болор, шохойн чулуу,  алт болон чүнчигноров зэрэг ашигт малтмалтайгаас гадна эрт галавийн үеийн  аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод зэрэг ховор олдвортой. 1200 -1300 оны үед Билгэхийн задгайг шуудуу татаж урсган олсны ургамал тарьж, хар будаа цайруулж байсан тээрмийн чулууний үлдэгдэл, Тогоонтөмөр хааны гэрийн буурь зэрэг түүх соёлын дурсгалт газруудтай.

 

АН АМЬТАН

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт зээрнээс гадна үнэг чоно туулай  болон олон төрлийн жигүүртэн шувууд  байдаг.

 

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

Засаг захиргааны анхан шатны нэгж болсон 3 багтай. Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж  түүнд  67 төрийн албан хаагч ажиллаж байна. Сумын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй

Цогт-овоо сум нь Өмнөговь аймгийн төвөөс зүүн хойш 135км, зайд оршдог. Улаанбаатар хот Өмнөговь аймгийг холбосон төв зам дайран өнгөрдөг. Орон нутгийн онцлогын хувьд байгалийн баялаг, аймаг нийслэлийг холбосон зам харилцааг даган хөгжих боломжтой. Харилцаа холбооны хувьд мобикомын үүрэн телефон станц 2006 онд суурилагдсан, хүн амын 70 орчим хувь нь гар утас хэргэлдэг 

Сум байгуулагдсан цагаасаа эхлэн амжилт бүтээлээрээ аймаг улсдаа шалгарч шагнагдаж байсны хамгийн томоохон шагнал нь 1971 – 1975 онуудад үүрд хадгалагдах  улаан тугаар 3 удаа,  1975 онд “Мөнгөн буйл”-аар,   1979 онд “Алтан гадас” одонгоор,  1987 онд Үүрд хадгалагдах  дурсгалын улаан туг, алтан медалиар шагнагдаж байжээ.

 

АЛДАРТНУУД.

Цогт-овоочуудаас  БНМАУ-ын аварга малчин Ц. Балхүү,  М.Балдорж, Т.Шар, Т.Туулайхүү, Ч.Бямбаа, Ц.Шархүү Д.Банзрагч  болон  мал эмнэлэгийн ухааны доктор профессор Санжаатогтох, улсын алдарт уяач Ч.Гүүш, улсын уран хатгамалч А.Цэрэнхүү, улсын ерөөлч магтаалч Д.Банзрагч, улсын тэргүүний уран сайханч Р.Дэнсмаа, аймгийн анхны 2000-т малчин Д.Оюун нарын алдар суутнууд төрөн гарчээ.