Олон нийттэй харилцах алба

2013-11-22

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТАСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл   

1.1 Эрхэм зорилго: Нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн

үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа

явуулах, иргэдийн өргөдөл , гомдлыг хүлээн авч шийдвэрлэх,аймгаа хөгжүүлэх

чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийнхээ санал бодлыг тусгах, төр иргэндээ

шуурхай үйлчлэх ;

1.2 Энэхүү журмаар олон нийттэй харилцах албаны үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, иргэдэд мэдээлэл түгээх, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.3 Олон нийттэй харилцах алба нь олон нийттэй харилцах, иргэдийг хүлээн авах төв гэсэн үндсэн чиг үүрэгтэй, иргэдийн талархал,санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл нэг бүрийг шуурхай хүлээн авч,холбогдох байгууллага, албан хаагчид шилжүүлэн шийдвэрлэлтийн явц, байдалд хяналт тавин ажиллана.

1.4 Олон нийттэй харилцах-иргэд хүлээн авах төвөөс үзүүлэх  үйлчилгээний нэр төрлүүд:

1.4.1 “Иргэдээ сонсох 70530001” тусгай дугаар бүхий иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргаж,  өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг сонсох, хяналт тавих  утасны үйлчилгээ:

1.4.2 www.omnogovi.gov.mn вэб сайт бүхий мэдээ, мэдээлэл, өргөдөл, гомдлын цахим хуудасны үйлчилгээ;

1.4.3 “Иргэд хүлээн авах төв”-д биечлэн хандаж, нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж талархал, санал, хүсэлт, гомдол, мэдэгдэл гаргах,шийдвэрлэлтийн хариуг авах,  нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх лавлагаа, мэдээлэл авах, сонин хэвлэл, танилцуулгаас мэдээлэл унших боломжтой үйлчилгээ;

Хоёр. Олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх

  Орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, төрийн үйлчилгээ, түүнтэй холбоотой зохион байгуулагдаж буй бүх төрлийн арга хэмжээ, цаг үеийн мэдээ мэдээллийг орон нутгийн болон төвийн  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд үнэн зөв,  түргэн шуурхай мэдээлэх ажлыг гүйцэтгэх;  

  Өмнөговь аймгийн албан ёсны вэб сайтыг цаг үеийн мэдээ, мэдээллээр баяжуулах;   

 Нутгийн Удирдлагын ордны гадна байрлах урсдаг зар болон лед дэлгэцээр цаг үеийн мэдээ мэдээлэл болоод шаардлагатай нэвтрүүлэг, телевизийн сувгийг иргэдэд хүргэх; 

 Мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, иргэдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  болон нутгийн захиргааны байгууллагуудын зохион байгуулж буй арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоотой хамтран сурвалжлах, дамжуулах, холбогдох ажилтнаас мэдээллийг гаргуулан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах;

Аймгийн ЗДТГазрын хэлтсүүдийн ахлах мэргэжилтэн, ИТХурлын иргэний танхим хариуцсан мэргэжилтэн, агентлагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан албан тушаалтан, бүх сумдын Засаг даргын орлогч нар тухайн байгууллага, сумынхаа  үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэж долоо хоног бүрийн 4 дэхь өдрийн ажлын цагт багтаан ОНХА-ны  мэйл хаягаар ирүүлэх бөгөөд дээрх мэдээллийг нэгтгэн 7 хоногийн цаг үеийн асуудлаар нэвтрүүлэг бэлтгэн иргэдэд хүргэх;

 

          Гурав. Иргэдийг хүлээн авах,  санал өргөдөл гомдлыг шийдвэрлэх

 3.1 Өргөдөл, гомдлыг хүлээн авах, бүртгэх

3.1.1Иргэдээс иргэдийг хүлээн авах төвөөс үзүүлэх бүх төрлийн үйлчилгээгээр дамжуулан   ирүүлсэн өргөдөл, гомдол, болон амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг албаны мэргэжилтэн хүлээн авч бүртгэх бөгөөд өдөрт нь багтаан холбогдох албан тушаалтанд танилцуулж, түүнийг шийдвэрлэх ажилтанд шилжүүлнэ.

3.1.2 Радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр, түүнчлэн тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар авах арга хэмжээг зохион байгуулах, түүний явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх үүргийг хүлээнэ.

3.1.3 Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.

3.1.4“Нууц”, “гарт нь” гэж хаягласан өргөдлийг тухайн албан тушаалтанд шууд өгнө.

3.1.5 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүйгээр өргөдөл, гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаан хүргүүлнэ.

Өргөдөл, гомдлыг хянан үзэж шийдвэрлэх, хариу өгөх

3.3.1 Өргөдөл, гомдол нь тухайн байгууллага албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах болон албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргасан эсэхийг тогтоох бөгөөд харъяаллын биш өргөдөл, гомдлыг харъяалах этгээдэд ажлын 3 хоногийн дотор шилжүүлнэ;Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол ажлын 3 хоногийн дотор зохих хариуг өгнө;

3.3.2 Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг Төрийн нарийн бичгийн дарга 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэж, бүртгэлд тэмдэглүүлнэ;

      3.3.3 Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

3.3.4 Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад аймгийн Засаг даргын эрхлэх асуудал, хуулиар хүлээсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр, холбогдох газраас магадлагаа, судалгаа, тодорхойлолт, танилцуулга зэрэг холбогдох материалыг авч өргөдөл, гомдол гаргагчид эцэслэн хариу өгнө.
3.3.5 Өргөдөл, гомдол гаргагчаас тодруулах боломжтой баримт материал шаардан авч болох бөгөөд холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт, танилцуулга авах зэрэг үйл ажиллагаа явуулна;

Албаны өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх /орон сууц олгуулах, нийгмийн асуудал шийдвэрлүүлэх гэх мэт/-ээр гаргасан өргөдлийг бүртгэлд тусгайлан бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина;

3.3.7 Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим сүлжээгээр, эсхүл бичгээр зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.

Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай тэмдэглэл хөтөлж, бүртгэлийн картад хавсаргана.

Цахим хуудсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх

3.4.1 Албаны өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн цахим хуудсаар, “иргэдээ сонсох-70530001” утсаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч тусгай бүртгэлд бүртгэн холбогдох албан тушаалтанд  танилцуулж ажиллагаа хийх ажилтанд хүлээлгэн өгнө. Холбогдох нутгийн захиргааны байгууллага, сумдад харьяаллын дагуу шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавина.

3.4.2 Өргөдөл, гомдлыг хүлээн авсан ажилтан шууд шийдвэрлэх боломжтой бол тухайн ажлын өдөрт багтаан зохих хариуг бэлтгэж өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэнд өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг Тамгын газрын дарга 3 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн хариуг хүлээн авсан даруй цахим хуудсанд байрлуулна.

Хэн нэгний нэр хүндэд халдсан, хэл амаар доромжилсон санал хүсэлтийг хүлээж авахгүй.

Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих

3.5.1 Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд холбогдох газар, хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга болон албаны дарга хяналт тавина.

Албаны дарга өргөдөл, гомдлын мэдээг 7 хоног бүр Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргад, хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлын мэдээг сар бүр Тамгын газрын даргад танилцуулна. Мөн өргөдөл, гомдлын мэдээг сар бүр аймгийн цахим хуудсанд байршуулж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Иргэдээс ирүүлсэн болон шийдвэрлүүлж хариу өгүүлэхээр дээд газраас шилжүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж мэдээлэл, танилцуулга бэлтгэн сар бүр ажилтнуудын шуурхайд танилцуулга хийн, ..... Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд тусгагдсан асуудлуудыг аймгийн хэмжээнд тухайн онд хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээнд тусган ажиллана.

Дөрөв. Бусад ажлын чиг үүрэг

4.1 Нутгийн Удирдлагын ордонд байрлах “Говь”, “Сүлд”,
“Соёлын танхим”-уудад зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, семинар, иргэдтэй хийх уулзалт, гадна талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зэргийг хариуцан зохион байгуулж ажиллана. 

 Мэдээлэл хүлээн авагч оператор нь иргэдээ сонсох утасны бүрэн төлөөлөл болох ба тухайн асуудлын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас зохих хариуг хугацааны дагуу шаардах бүрэн эрхтэй.    

 Хэрэв аливаа асуудалд холбогдох албан тушаалтан хариу өгөөгүй тохиолдолд Тамгын газрын дарга бусад эрх бүхий албан тушаалтанд мэдээлэн холбогдох хариуцлага ногдуулахаар уламжлах эрхтэй.

  Оператор утсанд ирсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар  долоо хоног бүрээр тайлан бичиж нэгтгэн ОНХА-ны даргад танилцуулж байна.

 ОНХАлбанд мэдээлэл авахаар ирсэн иргэнд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай үйлчилж, холбогдох мэдээллээр хангана.

 Аймгийн Засаг дарга,ИТХурлын дарга, ЗДТГазар болон нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын албан тушаалтантай уулзах иргэдийг хүлээн авч шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг шалган оруулна. Уулзах иргэдийг согтуу, зуны цагт углааш, шорт майктай ирсэн тохиолдолд оруулахыг хориглоно. Энэ талаарх сануулгыг үүдэнд байршуулна. Өвлийн улиралд гадуур хувцасаа өлгүүрт өлгүүлж орохыг шаардана.

 Аймгийн ЗДТГазрын албан хаагчид болон нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагын алба хаагч нарт төрийн албаны хувцаслалтын стандартыг сурталчилж, уриалах ажлыг зохион байгууллана.

 

                       Тав. Мэдээллийг хадгалах, архивлах

 

 Орон нутаг болон төвийн телевизүүдэд өгч байгаа мэдээллийг архивлан шаардлагатай тохиолдолд CD-д буулган авна.

 Мэдээлэл гарсан сонин сэтгүүлийг дугаарын дагуу үдэж улиралаар архивлан ажиллана.

 Иргэдээ сонсох 70530001 утсанд ирсэн мэдээлийг файлаар болон тусгай бэлтгэсэн бланкийн дугаарын дагуу үдэж архивлана.

 Сум агентлагаас болон бусад байгууллагаас ирсэн мэдээллийг файлаар болон хэвлэмэл хуудсаар авч архивлана.

Нутгийн удирдлагын ордон болон гадаа талбайд

нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахад мөрдөх  журам

Нэг. Нийтлэг үндэслэл:

1.1. Энэхүү журмаар  АЗДТГ-ын хурлын танхимуудыг түр хугацаагаар ашиглуулах болон гадаа талбайд нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 

1.2. Энэ журам нь Нутгийн удирдлагын ордон болон гаднах орчинд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, эд хөрөнгийн  ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Хоёр.  Үндсэн үйл ажиллагаа

Хурлын танхимууд болон гадаа талбайд дараах үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө.

2.1. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд тусгагдсан тохиолдолд

2.2. Сургалт семинарын зардал нь орон нутгийн төсөв, сангуудаас гарах тохиолдолд

2.3. Төрийн байгууллага, тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж байгаа хурал, семинар, тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ

2.4. Гадаа  талбайд төрийн ёслолын болон төрийн эрх бүхий байгууллагаас зохион байгуулж байгаа жагсаал, цуглаан

2.5. ЗДТГ-ын Зоогийн газарт төрийн албан хаагчид болон төрийн өндөр албан тушаалтнуудыг хүлээж  авах үйл ажиллагаа      

Гурав. Бусад байгууллагууд түрээслэх нөхцөл

3.1.  Хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа болон иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын хүсэлтээр хурлын танхимуудыг төлбөртэйгээр ашиглуулж болно.    

3.2.  Танхимыг ашиглахаас өмнө төлбөрөө АЗДТГ-ын “Төрийн сан” банкны 110051001 тоот дансанд байршуулсан байна.   

3.3.   Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2012 оны 12-р сарын 26-ны өдрийн 17 дугаар  тогтоолыг  үндэслэн олсон орлогын 70 хувийг орон нутгийн төсөвт, үлдсэн 30 хувийг  тухайн  хөрөнгийн  засвар  үйлчилгээнд зарцуулна.  

 Төлбөрийн хэмжээ:

Танхим

Нэг цаг /төг/

Нэг өдөр /төг/

1

“Сүлд” танхим 

30000

120000

2

“Говь” танхим

25000

100000

3

“Соёлын танхим”

20000

 

 

Дөрөв.Харилцагч талуудын үүрэг хариуцлага:

4.1. Хурлын танхимууд болон гадаа талбайг түр хугацаагаар ашиглах хүсэлтэй байгууллага болон иргэн нь ОНХА-ны даргад 1-2 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан байна.  

4.2. ОНХА-ны дарга нь тухайн танхимын түлхүүр болон доторх эд хөрөнгийг бүрэн хүлээлгэж өгнө.

4.3. Түрээслэгч нь хурлын танхимыг ашиглахдаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хариуцлага хүлээх үүрэгтэй.

4.4. Түрээслэгч нь үйл ажиллагаа дууссаны дараа танхимыг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байдлыг хадгалан ОНХА-ны даргад танхимыг хүлээлгэж өгнө.    

4.5. Түрээслэх явцад эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах буюу дутаасан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулна. 

4.6.  Гадаа талбайд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа түрээслэгч нь талбайн болон гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.    

4.7. Түрээслэгч нь үйл ажиллагаа явуулах үедээ Нутгийн удирдлагын ордоны ариун цэврийн өрөөний цэвэр цэмцгэр байдлыг хариуцна. 

4.8. Танхимуудад соёл урлагийн тоглолт, цэнгүүн болон будаалга цагаалга зэрэг ажил зохион байгуулахыг хориглоно. 

4.9 Соёл урлагийн арга хэмжээг зөвхөн урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авсан тохиолдолд “Соёлын танхим”-д зохион байгуулж болно.  

4.10. Түрээслэгч нь нийтийн аж ахуй, зүлэг, таримал, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх, үйл ажиллагааны дараа дараа гудамж, талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах  үүрэгтэй.