Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс

2015-02-03

 

 

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс /Олон нийттэй харилцах тасагтай/

 

Хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ

 

1. Хэлтсийн зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Засаг дарга, Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх бодлого, зохицуулалтын асуудал;

3. Тамгын газрын хэлтсүүдийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахад туслах;

4. Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц байдалд хяналт тавих, ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах;

5. Аймгийн хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;

6. Аймгийн гадаад харилцааны бодлого, төлөвлөлт;

7. ТАХ-ийн манлайлал, ёс зүй, гүйцэтгэлийн сахилга хариуцлагын асуудал;

8. Аймгийн Засаг даргаас агентлаг /Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтэс/-тай харилцах асуудлыг төлөөлөх, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэж, үнэлгээ дүгнэлт өгөх;

9. ИНБ-тай хамтран ажиллах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудал;

10. Засаг даргын шийдвэрээр болон Тамгын газрын даргын шилжүүлсэн бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

 

Олон нийттэй харилцах тасгийн дарга Р.Оюунсүрэн

 

1. Тасгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах:

2. Хууль тогтоомж болон орон нутгийн бодлого, шийдвэрийг сурталчилах:

3. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах:

4. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч барагдуулах;

5. Төвийн болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай харилцах;

6. Нутгийн удирдлагын ордонд болох нэгдсэн арга хэмжээг зохицуулах;

7. Тамгын газрын болон сумдын онлайн сүлжээ, видео арга хэмжээний хэвийн үйл ажиллагааг хангах

8. Аймгийн Засаг дарга болон Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нараас хариуцуулсан бусад чиг үүрэг. 

 

Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Чулуунбадрах

 

1. Аймгийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

2. Төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах

3. Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудал

4. Төрийн болон аймгийн Засаг даргын шагналын асуудал

5. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дотоод ажил, төлөвлөлтийн гүйцэтгэл;

6. Тамгын газрын дарга болон хэлтсийн даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.

 

Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн У.Амаржаргал

 

1. Аймгийн гадаад харилцааны бодлого, төлөвлөлт, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт;

2. Гадаад албан томилолт, гадаад паспорт, визний асуудал;

3. Гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх;

4. Аймгийн Засаг даргаас Гадаад харилцааны сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилт;

5. Байгууллагын дотоод журам, тушаал, шийдвэрийн хэрэгжилт, төлөвлөлт;

6. Тамгын газрын дарга болон хэлтсийн даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.

 

 

 

Сум, агентлаг хариуцсан мэргэжилтэн Ж.Наранжаргал

 

1. Агентлаг, сум, багийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын асуудал;

2. Сум, баг, агентлагийн жилийн үйл ажиллагааны нэгдсэн дүн мэдээг гаргах; 

3. ЗГ-ын болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Шадар сайдтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг нэгтгэж, дүгнэх;

4. Удирдах албан тушаалтны амралт, албан томилолт, чөлөө зөвшөөрлийн асуудал;

5. Тамгын газрын дарга болон хэлтсийн даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.

 

 

 

Засаг даргын туслах Б.Цэнгэлмаа

 

1. Аймгийн Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2. Аймгийн Засаг даргын захирамжийг бүртгэх, дугаар олгох, хэрэгжилтийг тооцох;

3. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын бэлтгэл ажил, шийдвэрийн хэрэгжилт;

4. Аймгийн Засаг даргын эрхийн хугацаанд хийсэн ажлын тайлан мэдээ:

5. Аймгийн Засаг даргын байгуулсан батламж, гэрээний хэрэгжилт:

6. Аймгийн Засаг даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.