Хууль зүйн хэлтэс

2015-02-03

 

 

Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/

Хэлтсийн дарга Ц.Амартөгс

1. Хэлтсийн зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

2. Засаг даргын захирамжийн төсөлд санал дүгнэлт өгөх, хууль зүйд нийцүүлэх

3. Аймгийн Засаг даргаас хууль сахиулах байгууллагуудтай болон хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний тохиржжлагч болон хэрэгжүүлэгч агентлаг /Хилийн цэрэг, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын өмнөд бүс дэх газар, Улсын бүртгэлийн хэлтэс/-тэй хамтран харилцах асуудлыг төлөөлөх, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг дүгнэх, үнэлгээ дүгнэлт өгөх

4. Аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах, бүртгэх, тайлагнах

5. Сумдын Засаг даргын Тамгын газарт эрх зүйн туслалцаа үзүүлэх;

6. Сахилга, хариуцлага, дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хяналт тавих;

7. Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нараас хариуцуулсан бусад чиг үүрэг

 

 

 

 

 

Хууль тогтоомжийн системчлэл хариуцсан мэргэжилтэн А.Ганзуузай

1. Хууль тогтоомжийн системчилсэн мэдээлэл, бүртгэл, лавламжийн сан бүрдүүлэх, хүчин төгөлдөр эрх зүйн акт, мэдээллээр хангах,

2. Аймаг, сумын Засаг дарга түүний Тамгын газрын захиргааны шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянах, хууль тогтоомжид нийцүүлэх;

3. Сумдын нотариатын үүрэг гүйцэтгэгч нарыг арга зүйн удирдлагаар хангаж, нотариатын ажлын мэдээг нэгтгэх тайлагнах;

4. Хуулийн хэрэгжилтийн байдлыг орон нутгийн хэмжээнд шалгаж, зааварлах хууль тогтоомжийн шинэ төсөлд оруулах саналыг нэгтгэж танилцуулах

5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг иргэд, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлан мэдээллийг нэгтгэх , танилцуулах.

 

 

 

 

 

 

 

Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.Нарангарав

1. Эрх зүйн сургалт сурталчилгааг зохион байгуулах;

2. Сахилга, хариуцлага, дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах асуудал;

3. Засаг даргын дэргэдэх агентлагуудын захиргааны шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянан, зөвлөгөө туслалцаа үзүүлэх; 

4. Нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгжид хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх; 

5. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн орон нутаг дахь байгууллагуудын үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх;

6. Холбогдох Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан түүний хэрэгжилтийг тооцож ажиллах.

 

 

 

 

Архивын тасгийн дарга Ө.Учрал

1. Архивын тасгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2. Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, сурталчлах, биелэлтэд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах;

3. Төрийн архивын баримтын нөхөн бүрдүүлэлт, аюулгүй байдлын баталгааг хангах;

4. Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын  байцаагчийн эрх хэмжээг хэрэгжүүлэх, архивын баримтын тоо бүртгэл, тооллого, эрдэм шинжилгээний баримт, техник боловсруулалтад хяналт тавих;

5. Аймгийн түүхэнд холбогдох баримтыг судлах, цуглуулах, аймгийн түүхийн он дарааллын хуудсыг баяжуулах.

 

Сан хөмрөгийн эрхлэгч Б.Алдармаа

1. Хадгаламжийн сангийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх;

2. Архивын тоо бүртгэлийн үндсэн баримт бичгийн хөтлөлтийг хариуцах, үндсэн баримт бичгийг зааврын дагуу хөтөлж, баяжуулах;

3. Архивын баримтаар үйлчлэх төрийн үйлчилгээг дүрмийн хүрээнд үзүүлж, байгууллагуудад  арга зүйн зөвлөгөө өгөх

4. Нөхөн бүрдүүлэлтийн графикийн дагуу сан хөмрөг үүсгэгч байгууллагуудаас баримтыг хүлээн авч нягтлан шалгалт хийх

5. Хөмрөг үүсгэгч байгууллагуудын хувийн хэргийн баяжилтийг хариуцах.