Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг

2015-02-03

Хяналт шинжилгээ, үнэлгээний тасаг

 Тасгийн дарга Г.Хандармаа

1. Тасгийн үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар хангах,

2. ХШҮ-ний ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх бодлого чиглэлээр хангаж ажиллах

3. Тасгийн болон ХШҮ-ний ажилтан, мэргэжилтнүүдийн  мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, удирдлага, арга зүйгээр хангах ажлыг зохион байгуулах

4. Аймаг, сум, байгууллагын тэргүүн туршлага, дэвшилтэт үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, алдаа гажуудал, дутагдал зөрчлийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд Хяналт шинжилгээ үнэлгээний үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулалтаар хангаж ажиллах

5. Төр, засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг үнэлж дүгнэх, тайлан мэдээг чанартай гаргах, хугацаанд нь тайлагнах мэдээлэх ажлын зохицуулалт

6. Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.

 

 

 

Засгийн газрын бодлого, эрх зүйн актын хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн /ахлах/ Ч.Сүрэнхорол

1. Төр, засгийн бодлого, шийдвэрийн бүртгэл хяналт

2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг /үндэсний хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, үндсэн чиглэл/, эрх зүйн актын гүйцэтгэлийн хяналт шинжилгээ үнэлгээ

3. Төр, засгийн бодлого, шийдвэрийн үнэлгээ дүгнэлт, зөвлөмж, тайлагналт мэдээлэл

4. Аймгийн Засаг даргаас сайд, төсвийн шууд захирагч нартай байгуулсан үр дүнгийн гэрээний гүйцэтгэлийн хяналт шинжилгээ

5. Хяналт шинжилгээний ажлын чиглэлээр санал зөвлөмж, тайлан, танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлтийг  хангуулах

6. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын чиглэлээр сургалт зохион байгуулах, төрийн албан хаагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх.

7. Аймгийн удирдлагууд, Тасгийн даргаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх 

8. Тасгийн дотоод ажил

 

 

Орон нутгийн бодлого, эрх зүйн актын хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн С.Алтантуяа

1. Орон нутгийн бодлого /аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэд хөтөлбөр, үндсэн чиглэл/, эрх зүйн акт /АИТХ-ын шийдвэр, аймгийн Засаг даргын шийдвэр/-ын бүртгэл, хяналт

2. Орон нутгийн бодлого, эрх зүйн актын гүйцэтгэлийн хяналт шинжилгээ, үнэлгээ

3. Орон нутгийн бодлого, эрх зүйн актын гүйцэтгэлийн хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмж, тайлан мэдээлэл

4. Хяналт шинжилгээ үнэлгээний ажлын чиглэлээр сургалт зохион байгуулах, төрийн албан хаагчдад зөвлөгөө мэдээллээр хангах

5. Аймгийн удирдлагууд, Тасгийн даргаас өгөгдсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх 

6. Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын мэдээллийн сан бий болгох, үйл ажиллагааг  сурталчлах ажлыг зохион байгуулах