Санхүү, төрийн сангийн хэлтэс

2015-02-03

 

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Хэлтсийн дарга Б.Нарантуяа

 

1. Хэлтсийн зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2. Төсвийн болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймгийн төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлтийн асуудал;

3. Орон нутгийн төсвийн төслийг хэлэлцүүлж, батлуулах, орлогын төлөвлөлт, бүрдүүлэлтэд хяналт тавих

6. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих улсын төсвийн байгууллагуудын төсвийн төслийг хэлэлцүүлж, батлуулах;

7. Орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангийн чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих;

8. Төрийн сангийн үйл ажиллагаа, дотоод хяналтыг удирдлагаар ханган ажиллах;

9. Нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх;

10. Аймгийн Засаг даргаас агентлаг /Татварын газар, Өмчийн алба, Худалдан авах ажиллагааны алба, Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба/-тай харилцах асуудлыг төлөөлөх, үр дүнгийн гэрээг дүгнэх, үнэлгээ дүгнэлт өгөх, бодлогын удирдамжаар хангах.

11. Засаг дарга, Тамгын газрын даргаас хариуцуулсан бусад чиг үүрэг.

 

Төсвийн ахлах мэргэжилтэн Б.Батхүү

 

1. Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, төлөвлөх, хэлэлцүүлэх, батлуулах

2. Орон нутгийн төсвийн сар, улирлын хуваарийг боловсруулах, батлуулах, санхүүжилтийн үйл ажиллагааны нөхцлийг хангах

3. Орон нутгийн төсвийн зарлага, санхүүжилтийн үйл ажиллагаа, төсвийн боловсруулалт, гүйцэтгэлд дүн шинжилгээ, хяналт хийх

4. Орон нутгийн төсөвтэй холбоотой тайлбар, танилцуулга, илтгэл, мэдээлэл, судалгааг бэлтгэх, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт гаргах

5. Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилтийн талаар иргэд, төр, олон нийтийн байгууллагад мэдээлэл өгөх, ил тод байдлыг хангах

 

Нягтлан бодох бүртгэл, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Ё.Номинтунгалаг

 

1. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт хангалтыг өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төсөвт байгууллагад хэрэгжүүлэх

2. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг баталгаажуулах, нэгтгэл хийх, судалгаа шинжилгээ хийж боловсруулах

3. Санхүүгийн зохицуулах хорооны орон нутаг дахь үйл ажиллагааг хэрэгжүүлэх

4. Орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг гаргах, гүйцэтгэлд хяналт тавих

 

 

 

Ерөнхий нягтлан бодогч Б.Батцэцэг

 

1. Төсвийн хууль тогтоомж, шийдвэр, батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг санхүүжүүлэх, бүртгэл хөтлөх;

2. “Засаг дарга”, хөрөнгө оруулалт, сангуудын бүртгэлийг хөтөлж, тайланг гаргах;

3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгдсэн тайлан гаргах

4. Шилэн дансны вэб хуудас болон мэдээллийн самбарт холбогдох мэдээллийг оруулах,  мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах

 

 

Төрийн сангийн дотоод хяналтын мэргэжилтэн Э.Мөнхжаргал

 

1. Төрийн сангийн дотоод хяналтыг аймгийн төрийн сангийн бүх нэгжид хэрэгжүүлэх, биелэлтийг хангах

2. Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг нэгтгэн, “Төсөв санхүүгийн өнөөгийн байдал” номыг гаргах, удирдлагуудад хүргэх, аймгийн вэб сайт болон мэдээллийн самбарт байршуулах

3. Төрийн сангийн үйл ажиллагаа болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлагналтын чанарыг сайжруулах

 

 

 

Төсөв, орлого хариуцсан мэргэжилтэн Д.Отгонбат

 

1. Орон нутгийн төсвийн орлогын жилийн төлөвлөгөөний төсөл боловсруулах;

2. Улсын болон орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мэдээг нэгтгэх

3.Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих улсын төсвийн байгууллагуудын төсвийн төсөл болон хуваарийг боловсруулах:

4. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих улсын төсвийн байгууллагуудын төсвийн зарлага, санхүүжилтийн үйл ажиллагаа, төсвийн боловсруулалт, гүйцэтгэлд дүн шинжилгээ, хяналт хийх

5. Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих улсын төсвийн байгууллагуудын төсөвтэй холбоотой тайлбар, танилцуулга бэлтгэх, ил тод байдлыг хангах

 

Төрийн сан, мэдээллийн технологийн мэргэжилтэн А.Адьяа

 

1. Аймгийн хэмжээнд төрийн сангийн мэдээлэлийн нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах;

2. Төсвийн байгууллагын анхан шатны баримтыг үндэслэн төлбөр тооцоог гүйцэтгэх;

3. Төсөвт байгууллагуудаас төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авах

4. Төрийн сангийн хуулгыг өдөр тутам хөтлөх, баримтын бүрдлийг хангах, дотоод хяналтын ажилтнаар хянуулах, ерөнхий санхүүчээр батлуулах, архивын нэгж үүсгэх; 

5. Хариуцсан сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд заавар, зөвлөмжийг өгч хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах.

 

 

Төрийн сангийн мэргэжилтэн Г.Батдаваа

 

1. Төсвийн байгууллагын анхан шатны баримтыг үндэслэн төлбөр тооцоог гүйцэтгэх;

2. Төсөвт байгууллагуудаас төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авах

3. Төрийн сангийн хуулгыг өдөр тутам хөтлөх, баримтын бүрдлийг хангах, дотоод хяналтын ажилтнаар хянуулах, ерөнхий санхүүчээр батлуулах, архивын нэгж үүсгэх; 

4. Хариуцсан сумдын төрийн сангийн үйл ажиллагаанд заавар, зөвлөмжийг өгч хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах.