ИТХ-ын тогтоол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслүүд

2015-10-12

Тогтоолын төсөл

 

 

 

          Журам батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, олон нийтэд мэдээллэж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Бадраа/-д даалгасугай. 

 

 

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                                                           Л.БАТЧУЛУУН

 

 

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨШӨӨ, ДУРСГАЛ, ХҮНДЭТГЭЛИЙН

САМБАР БАЙРШУУЛАХ ЖУРАМ   /ТӨСӨЛ/

                                                   

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар, түүх соёлын үл хөдлөх дурсгалыг байрлуулах, шилжүүлэхэд энэхүү журмыг баримтална.

1.2  Энэхүү журмын зорилго: Улс, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг орон зайн төлөвлөлттэй уялдуулан байрлуулах, мэдээллийн санд бүртгэх, хадгалах, хамгаалах, шилжүүлэх асуудлыг зохицуулахад оршино.

1.3  Хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгал нь холбогдох өгөгдлийн хамт сумын Засаг даргын тамгын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж хадгалан,  аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Захирагчийн ажлын алба, Соёлын төвтэй мэдээлэл солилцоно.

1.4  Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.4.1     Хөшөө гэж тухайн улс орон, аймаг орон нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хэлнэ.

1.4.2     Дурсгал хүндэтгэлийн самбар гэж улс эх орон, аймаг орон нутгийн хөгжилд болон соёл урлагт гавьяа зүтгэл гаргасан зүтгэлтний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бичсэн дурсгалын үг, бичээсийг хэлнэ.

1.5        Хөшөө, хүндэтгэлийн самбар байрлуулахдаа дараах зарчмыг баримтална.

1.5.1     Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх болон түүх соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалах, гавьяат зүтгэлтний дурсгалыг алдаршуулах, тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дурслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг орон зайн төлөвлөлттэй уялдуулсан байх

1.5.2     Төр нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстний дурсгалыг мөнхжүүлэх, түүхэн онцлох, тэмдэглэлт үйл явдлыг алдаршуулах тохиолдолд

1.5.3     Хөшөөг босгохдоо түүхэн үйл явдлаас 40-50 жилийн дараа босгох

1.5.4     Гадаадын иргэний дурсгалыг алдаршуулах хөшөөг дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд болон Монгол улсын хөгжилд гавьяа зүтгэл гаргасан зүтгэлтний дурсгалыг мөнхжүүлэх тохиолдолд

Хоёр. Хөшөө, дурсгалын хүндэтгэлийн самбар байрлуулах

2.1 Засаг даргын дэргэдэх Соёл урлагийн зөвлөл аймгийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах асуудлыг хэлэлцэн зөвшилцөж  тухайн сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх санал гаргана.

2.2 Аймгийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал, хүндэт самбар байрлуулах саналыг  төрийн байгууллага , аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичиг болон хүсэлт гарган зөвлөлд хандана.

2.3 Дурсгал хүндэтгэлийн самбарыг төр нийгмийн зүтгэлтэн гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор түүний ажиллаж байсан албан байгууллага болон амьдарч байсан байрны хананд байрлуулна.

2.4 Дурсгал хүндэтгэлийн самбарын хэмжээ нь байрлуулах гэж буй барилгын хана, фасадны өнгө хэмжээнээс хамаарна.

2.5 Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар дээр байрлуулах үг нь монгол хэл, монгол бичгээр хосолсон, ойлгомжтой бичигдсэн үг, үсэг, утга найруулгын хувьд алдаагүй байна.

2.6 Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг төрийн захиргааны төв байгууллага, олон нийтийн байгууллага, аж  ахуй нэгж, иргэд гаргаж болох бөгөөд доор дурдсан материалыг бүрдүүлнэ.

2.7 Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбар байгуулах үндэслэл, намтар түүх, тухайн сумын Засаг даргын дэмжсэн бичиг,  хөшөө дурсгал хүндэтгэлийн самбарын зураг төсөл , эх загвар, газрын байршлын схем зураг, хөшөө босгох газрын төлөвлөлт, тохижилтын зураг төсөл, төсөв, материалын шийдэл, хадгалалт, хамгаалалтын талаарх мэдээллүүд.

2.8 Хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах хүсэлт гаргасан байгууллага аж ахуйн нэгж олон нийтийн байгууллага, иргэн нь холбогдох зардлыг хариуцна.

                                 Гурав. Хадгалалт, хамгаалалт, бүртгэл.

3.2 “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу  аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн баримтжуулж хамгаалалтад авах асуудлыг ./тухайн түүх соёлын дурсгалыг бүртгэн хариуцагч - соёлын төв, захирагчийн ажлын алба / хүлээх хариуцлагыг тодорхой болгох зорилгоор түүх соёлын үл хөдлөх дурсгалыг  өмчлөгчийг төлөөлөн /тухайн сумын Засаг даргын тамгын газар/,  үүсгэн байгуулагч /түүх соёлын үл хөдлөх дурсгалыг  санаачлан бүтээсэн байгууллага, аж ахуй нэгж, иргэн/ -ны гурвалсан гэрээ байгуулна.

3.3 Хөшөө дурсгал хүндэтгэлийн самбарын эх загварыг өөрчлөхгүй, батлагдсан зургийн дагуу босгох асуудлыг орон нутгийн  захиргааны байгууллага болон захиалагч хариуцна.

3.4 Хөшөө дурсгалын хадгалалт хамгаалалтанд тухайн сумын Засаг даргын тамгын газар, хяналт тавьж,  сэргээн засварлалт хийнэ.

3.5 Зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбарыг албадан буулгах ба гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ.