Танилцуулга

Сэврэй сумМонгол улсын Өмнөговь аймгийн харъяат сум. Хатан Сэврэй уул, Хонгорын элс зэрэг үзэсгэлэнт газруудтай. "Сэврэй уулын Домог" - Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байдаг Хатан Сэврэй уул нь алсаас харахад хэвтэж буй цоохон Ирвэс ийн дүртэй гэлцдэг бөгөөд мөн энэ ууланд ирвэс элбэг тул хонь мал руу өнгийх тохиол их гардаг. Уулын нэр анх Ирвэс уул нэртэй байхад энэ араатан ихэд догширч хонь мал барих нь ширүүссэн тул нутгийн мэргэн ардууд нэрийг нь сольж эерүүлэн нэрлэхийн тулд Ирвэс нэрийг тонгоргож Сэври болгосон юм гэлцдэг. Сэври нэр нь сүүлдээ Сэврэй болж энэ араатны догширох нь багассан гэж домоглодог.