Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын их засварын ажил

2017 оны 08 сарын 11

ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2017-08-10
Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын их засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦЗДТГ-НТШ-2017/06

Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын их засварын ажлыг зохион байгуулах тухай битүүмжилсэн цаасан тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар  100111455408 /Цогтцэций сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтын данс/  тоот дансанд төлснөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ:  2015, 2016 оны борлуулалтын орлого он тус бүрт  төсөвт өртгөөс дээш байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  45,000,000 төгрөгөөс доошгүй]

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны санхүүгийн тайлан он тус бүрд ашигтай ажилласан байх, аудитын дүгнэлт шаардлагатай

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015-2017 оны хугацаанд төсөвт өртгийн 80%-иас доошгүй үнийн дүнтэй барилга болон барилгын засварын ажлыг 2-оос дошгүй удаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байх, акт, захиалагч байгууллагын албан тоотыг эх хувиар ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:       

              2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт 1,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Хүчинтэй хугацаа 73 хоног

Тендерийг 2017 оны 09 -р сарын 12 -ны өдрийн 15 цаг 00 минут -аас  өмнө Өмнөговь аймаг Цогтцэций сумын ЗДТГ-т битүүмжлэн 2 хувь ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2017 оны 09-р сарын 12 -ны өдрийн 15 цаг 30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол, Өмнөговь, Цогтцэций сум, ЗДТГ, Утас: 70535554, Имэйл хаяг: jit_duu@yahoo.com