Даланзадгад сумын явган хүний зам шинээр барих

2017 оны 08 сарын 11

                                                 ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр.

 Тендер шалгаруулалтын нэр:” Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын явган хүний зам шинээр барихажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар:Өм2017

 Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Даланзадгад сумын явган хүний зам шинээр барих” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг  илгээхийн  өмнө  50.000,0  (Тавин

мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐ стой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 50 00 0 000 сая байна.
  • Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудад тендер  шалгаруулалтын  батлагдсан төсөвт өртгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй замын ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:БУА ,2,1,1 түүнээс дээш

/Түншлэлийн   гишүүн,   туслан   гүйцэтгэгч   нь   гүйцэтгэх   ажил   үүргийнхээ   дагуу   тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийн баталгааны дүн: Санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь байна.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цаг 10 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 Дотоодын давуу эрх тооцно. (Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба ТБОНӨХБАҮХАТХуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох       аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно/)

 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ӨМА ЗДТГ-н байр НУОрдон 103 тоот өрөө

 Утас : 70530209

 Цахим хаяг: www.tender.gov.mn