БАЛГА УСНЫ НУУРЫН УСЛАЛТЫН СИСТЕМ БҮХИЙ 100 ГА ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ БҮХЭЛД НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2017 оны 08 сарын 22

ӨМНӨГОВЬ: БАЛГА УСНЫ НУУРЫН УСЛАЛТЫН СИСТЕМ БҮХИЙ 100 ГА ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ БҮХЭЛД НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Сонгон шалгаруулалтын зорилго:

Балга усны нуурын орон нутгийн өмчийн услалтын систем бүхий 100 га тариалангийн талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах.

Байршил:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг давсгэрт байрших, Даланзадгадаас зүүн урагш 45 км зайтай, Хан-Уулын баруун урд Балга усны нуурын орчим.

Төсөл хэрэгжих талбайн хэмжээ:

Хашсан талбайн хэмжээ 128 га, Услалтын системийн бүрэн услах талбайн хэмжээ тойрогхэлбэртэй 100 га

Талбайд хийгдсэн бүтээн байгуулалт:

1. Америкийн нэгдсэн улсын LINDSAY брэндийн Precision VRI гэх 565 метрийн урттай тойрог замын услалтын системийг 927,778,484 төгрөгөөр суурилуулсан.
2. Аймгийн төвөөс татсан 380-ын цахилгааны шугам 
3. Услалтын системийг хашаажуулсан өргөст торон хашаа
4. Тус бүр 10л/с хүчин чадал бүхий 3 ширхэг гүн өрмийн худаг
5. 15000м3 багтаамж бүхий ус хуримтлуулах цөөрөм

Төслийн шаардлага:

1. Газар тариалан эрхлэх туршлагатай эсэхээ баталгаажуулсан танилцуулга, тайлан хавсаргах 
2. Эдийн засгийн хувьд хараат бусаар өөрийн боловсруулсан төслөө бие даан хэрэгжүүлэх чадамжтай эсэхээ баталгаажуулах. /төслийн эхлэлтийн болон эргэлтийн хөрөнгөө баталгаажуулах/
3. Тус талбайд хийгдсэн бүтээн байгуулалтыг бүхэлд нь ашиглаж үр өгөөж хүртэх эдийн засгийн бодит тооцоололтой байх.
4. Тариалалтын зөв бодлого, тэнцвэртэй, зохистой хуваарилалт хийсэн ойрын 10 жилийг тариалалтын төлөвлөгөө болосруулсан байх. 
5. Төслийн талбай, бүтээн байгуулалт, тоног төхөөрөжмийг арчлах, хувьчлах дунд болон урт хугацааны менежметийн төлөвлөгөөтэй байх.
6. Төслийн үр шимийг хүртэгч нь Өмнөговь аймгийн иргэд байх. Ажлын байр, эдийн засгийн өсөлтийн бодит тооцоололтой байх. 
7. Төслийн хувилбарт санал, шинэлэг санаануудад тулгуурласан боломжуудыг санал болгож болно.

Шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах: 2017 оны 12- сарын 01

Төсөл хэрэгжиж эхлэх хугацаа: 2018 оны 01-р сарын 01

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Албан хүсэлт
2. Аж ахуй нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Нийгмийн даатгал, Татварийн өргүй тодорхойлолт
4. Бүх харилцагч банкнаас өргүй эсхүл зээлийн эргэн төлөлт хэвийн эсэх тодорхойлолт
5. Ажилчдын мэдээлэл
6. Тоног төхөөрөмжийн мэдээлэл
7. Төсөл хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг баталгаажуулсан баримт
8. Боловсруулсан төслөө эх хувиар нь ирүүлэх
9. Төсөл хариуцагчийн холбогдох мэдээлэл

Төсөл хүлээн авах хэлбэр: Цаасаар

Төсөл хүлээн авах газар: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Нутгийн удирдлагын ордон, Хөгжил хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Утас: 90104010, 80470108

Төсөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2017 оны 10-р сарын 01-ны өдрийн 18:00 цаг хүртэл