Их булаг хорооллын гадна дулаан,усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээ_

2017 оны 08 сарын 25

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо[1] : 2017.08.08

Тендер шалгаруулалтын нэр: Их булаг хорооллын гадна дулаан,усан хангамж

 ариутгах татуургын шугам сүлжээ_

Тендер шалгаруулалтын дугаар: 2017/04____________

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар нь  эрх бүхий тендерт оролцогчдоос Их булаг хорооллын гадна дулаан,усан хангамж ариутгах татуургын шугам сүлжээний ажлыг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ:94,5 сая-с дээш

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100.0 сая

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2015.2016

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: жагсаалт ирүүлэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:БХБЯ-ны           -2.2.3 Ариутгах татуургын гол( магистрал) шугам,мүлжээ түүний тоног төхөөрөмжийн угсралт

-Дулааны болон усан хангамжийн гол магистраль шугам сүлжээ,түүний тоног төхөөрөмжийн угсралт

ЭХЯ-ны -03.5.10.7-16.0 кгх/см2 даралттай шугам,хоолой,ЦТП-ны угсралт,засвар түүний туршилт тохируулага,дагалдах ажил үйлчилгээ 

Тендерийн хамт 2100000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[2] ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны 15 цаг 30 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 07-ны -ны өдрийн, 16 цаг 00 минут –д  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг tender.gov.mn хаягаар авч болно.Данс:Төрийн сан 100111055401, Дансны нэр: Өм.Ханбогд ЗДТГ н.с

 

 

Өмнөговь аймаг Ханбогд сум Засаг даргын Тамгын газар

104 тоот Утас:89995036, 88161692