Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвийн гэр хороололын 0,4кв-н цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт хийх ажил

2017 оны 09 сарын 05

           2017 оны 09 сарын 05                                                                                      

                     Тендер шалгаруулалтын нэр:  Өмнөговь аймгийн Цогтцэций   сумын төвийн  гэр хороололын 0,4кв-н цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт хийх ажил  

Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦ-ЗДТГ-НТШ-05/2017

                        Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций   сумын төвийн  гэр хороололын 0,4кв-н цахилгаан дамжуулах агаарын шугамын шинэчлэлт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн  тендер уламжлалтаар ирүүлэхийг урьж байна. 

                       Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь [100,000] төгрөг Төрийн сан банкны “Цогтцэций сумын ЗДТГ-н нэмэлт санхүүжилт /100111455408/ дансанд  тушаан худалдан авч болно.

                Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45  хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Борлуулалтын орлого нь: сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй ажлуудын нэг жилийн борлуулалтын орлого  нь жил тус бүр  350 саяас дээш мөн тасралтгүй байх.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн гурван жилийн эцсийн  тайлан аудитаар баталгаажсан байх.
  • Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жилд  5-с дээш ажил гүйцэтгэсэн байх ба түүний гэрээ, хүлээлгэн өгсөн акт
  • Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг гаргана. Хүчинтэй хугацаа 73 хоног
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 300,000,000 төгрөгөөс багагүй
  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй
  • Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  3.2.1  0,4-10кВ-ын болон түүнээсдээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

Тендерийг 2017 оны 10 сарын 09 ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хусэлтэй оролцогчийг байлцуулан тендерийг  2017 оны 10 сарын 09 ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

    Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой болон мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Өмнөговь аймаг Цогтцэций  сум ЗДТГазар 1 давхар

Харилцах  утас- 70535559; 88212126  Имэйл хаяг: ganbat_421@yahoo.com