Сумын төвөөс алслагдсан Билгэх багийн малчдын үүрэн холбооны тархалтыг нэмэгдүүлж сүлжээг сайжруулах ажил

2017 оны 09 сарын 06

Тендер шалгаруулалтын нэр: Сумын төвөөс алслагдсан Билгэх багийн малчдын үүрэн холбооны тархалтыг нэмэгдүүлж сүлжээг сайжруулах ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦ-ЗДТГ-ХТШ-02/2017

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос сумын төвөөс алслагдсан Билгэх багийн малчдын үүрэн холбооны тархалтыг нэмэгдүүлж сүлжээг сайжруулах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн цаасан тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валютаар Төрийн сан банк дахь Цогтцэций сумын ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн 100111455408 тоот дансанд төлснөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт /2016 он/

  • Сүүлийн нэг жилийн туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээ, хүлээлгэн өгсөн актын хуулбар /2016 он/

  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ 70.000.000 төгрөгөөс доошгүй

  • Тусгай зөвшөөрөл:

  1. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон “Монгол улсын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл

  2. Монгол улсын нутаг дэвсгэрт 2 дахь үеийн хөдөлгөөнт холбооны /2G/ үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

  3. Монгол улсын нутаг дэвсгэрт 2 дахь үеийн хөдөлгөөнт холбооны /2G/ үйлчилгээ эрхлэх радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл

        Тендерийг 2017 оны 09-р сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар битүүмжлэн 2 хувь ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09-р сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ЗДТГазар

Харилцах утас  70535559, 88404494   e-mail: sansar0330@yahoo.com