“Цогт-Овоо сум 50 Ковш худалдан авах”

2017 оны 10 сарын 24

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Цогт-Овоо сум 50 Ковш худалдан авах”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМА-ЦО НТШ-2017/09

Цогт-Овоо сумын ЗДТГазар  эрх бүхий тендерт оролцогчдоос “50 Ковш нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү барааны тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
  3. Тендерийн баталгааны дүн: 1200000 төгрөг
  4. Тусгай зөвшөөрөл шаардлагагүй.

Тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11.30 цагт Цогт-Овоо сумын ЗДТГазрын “Иргэний танхим”-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

                                 Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын

Засаг даргын Тамгын газар үнэлгээний

хорооны нарийн бичиг Р.Оюунтуяа

Харилцах утас: 88502452 

   Цахим хаяг: www.tender.gov.mn