НОЁН СУМАНД ГҮН ӨРМИЙН ХУДАГ ШИНЭЭР ГАРГАХ АЖИЛ

2017 оны 10 сарын 24

                            ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

 

Огноо :2017.10.20

Тендер шалгаруулалтын нэр: НОЁН СУМАНД ГҮН ӨРМИЙН ХУДАГ ШИНЭЭР ГАРГАХ АЖИЛ

Тендер шалгаруулалтын дугаар: НН-ГӨХШГА-2017/06

 

        Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос  Гүн өрмийн худаг шинээр гаргах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

      Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /Нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно.                                                                                                                             Төрийн сан банк, Ноён сум, ЗДТГ-ын  нэмэлт санхүүжилтийн 100110855408 тоот данс.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

           Тендерт оролцогч нь татвар, нийгмийн даатгалын байгууллага болон бусад      байгууллагад өр төлбөргүй байх, тухайн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байх.

Тендерийн хамт 1,700,000 /Нэг сая долоон зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

   Тендерийг 2017.11.20-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017.11.20-ны өдрийн, 11:30 цагт  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй, Дотоодын давуу эрх тооцохгүй.

  Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Өмнөговь аймаг, Ноён сум Засаг даргын Тамгын газар

Д.Анхбаяр  8800-6044 ankhbayardelgerekh@gmail.com

304 тоот, Б.Мөнхзул 9101-9598 zul_b@yahoo.com 208 mоот