Цогтцэций сумын Өгөөмөр багийн төвийн байр худалдан авах

2017 оны 10 сарын 25

                          ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо:2017 оны 10 сарын 19

 

Тендер шалгаруулалтын нэр: Цогтцэций сумын Өгөөмөр багийн төвийн байр худалдан авах

       Тендер шалгаруулалтын дугаар: ЦЦ-ЗДТГ-НТШ-05/2017

 

 

Өмнөговь аймгийн Цогтцэций Сумын Засаг даргын тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Цогтцэций сумын Өгөөмөр багийн төвийн байр худалдан авах ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь  [50000] төгрөг Төрийн сан банкны “Цогтцэций сумын ЗДТГ-н нэмэлт санхүүжилт /100111455408/ дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жилээр 2016 он аудитаар баталгаажуулах шаардлагатай

 

Тендерийг [2017 оны 11 сарын 20-ны 11 цаг 00]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2017 оны 11 сарын 20]-ны өдрийн, [11 цаг 20 минут] нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Цогтцэций сумын Засаг даргын тамгын газар 1 давхар 06 тоот

Харилцах утас 88063464

E-mail: mbulgaa10@yahoo.com