Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас гэрээгээр 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн жагсаалтад орох хүсэлт

2017 оны 12 сарын 04

                                                 ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД

БҮРТГЭХ ТУХАЙ

2017 оны 12. сарын 04-нд                                                         Даланзадгад сум               

Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газраас гэрээгээр 2017 оны санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээ үзүүлэх Хараат бус аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн жагсаалтад орох хүсэлтэй этгээд саналаа дараах мэдээлэл /нотлох баримт/-ийн хамт ирүүлнэ үү.

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ, аудит хийх тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь тухайн жилд аудит хийх хуулийн цаглабар хугацаатай нийцсэн эсэх (тендерийн явцад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байгаа тохиолдолд тухайн байгууллагаас лавлагаа авсан байх)
  • Аудитын компанийн захирал нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ээс зохих зөвшөөрөлтэй байх
  • Аудитын хуулийн этгээд нь 4-өөс доошгүй үндсэн орон тооны, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчтой байх
  • Аудитын компанийн захирал болон мэргэшсэн нягтлан бодогчид нь мэргэжлийн ёс зүйн алдаа гаргаагүй талаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ)-ийн тодорхойлолттой байх
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,1 дэх хэсэгт заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчөөгүй байх
  • Аудиторууд нь аудитын ажил хийж гүйцэтгэсэн 2-оос доошгүй жилийн туршлагатай байх

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд саналаа дор дурьдсан хаягаар 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 17 цагаас өмнө үрүүлнэ үү. Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба  

                            Харилцах утас:  70530209, 88113461 99070185

 

                                          Нутгийн Удирдлагын Ордон 1 давхар 103 тоот