Даланзадгад сумын төвийн хэсгийн хуучирсан, найдваржуулах шаардлагатай болсон 0,4 кВ-ын модон тулгууртай цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх

2017 оны 12 сарын 11

                                             Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

                                                                                                                      2017.12.08                                                           

Өмнөговь ЗДТГазар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Даланзадгад сумын төвийн хэсгийн хуучирсан, найдваржуулах шаардлагатай болсон 0,4 кВ-ын модон тулгууртай цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг шинэчлэх” ӨМБУ2017/15 ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна. 

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан. 

Үнийн саналыг 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө нутгийн удирдлагын ордны 103 тоот       хаягаар ирүүлнэ. 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 12 сарын 15-ны өдрийн 10 цаг 05 минут -т нээнэ. 

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй. 

Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр [50 000] төгрөгийг Төрийн сан банкны 110051006 тоот дансанд төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.  

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот 

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн Д.Отгонбаяр

Харилцах утас-70530209