Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны бүтээгдэхүүн нийлүүлэх

2017 оны 12 сарын 22

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо : 2017 оны 12 дүгээр сарын 23-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны бүтээгдэхүүн нийлүүлэх

                                    Тендер шалгаруулалтын дугаар:  ДЗ 1-2017 /02

                       

         Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мах, хуурай хэрэглэл, хүнсний ногоо, жимс, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн –ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь бэлэн мөнгөний орлогын баримт бөглөн 30,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна. Оролцогч компани  тендерийн материал авах хүсэлтийг ирүүлнэ.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Тухайн багцад ирүүлэх санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас илүү байх

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх: 2016 он

 

Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 00 минут –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 10 минутад 1-р цэцэрлэгийн 3-н давхарын хөгжмийн зааланд   нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.