Огноо : 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ5 2018/01
Даланзадгад сумын 5-р сургууль эрх бүхий тендерт оролцогчдоос Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт гурил, гурилан бүтээгдэхүүн /багц 1/, шингэн хүнсний бүтээгдэхүүн /багц 2/, хоол болон шингэн хүнсний бүтээгдэхүүн /багц 3/-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь Төрийн сан банкны Даланзадгад сумын 5-р сургуулийн нэмэлт санхүүжилтийн 100111615418 дансанд 20.000 /хорин мянга/ төгрөг тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тухайн багцад ирүүлэх санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх: Сүүлийн нэг жил
Тендерийн хамт Тухайн багцад санал болгож буй үнийн дүнгийн 1 хувь тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний 11 цаг 30 минутад Даланзадгад сумын 5-р сургуулийн 220 тоот өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Даланзадгад сумын Их-Уулын 6 дугаар баг, 5-р сургуулийн байр
Бага боловсрол хариуцсан сургалтын менежер Г.Өлзийтуяа, 220 тоот өрөө, холбоо барих утас 89555404, 70531254