Нийтийн орон сууцны тохижилтын зураг төсөл боловсруулах

2017 оны 12 сарын 28

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

 

  1. Өмнөговь аймгийн ЗДТГ нь Өмнөговь аймгийн “Нийтийн орон сууцны тохижилтын зураг төсөл боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Байгууллага:  Өмнөговь аймаг

Хэрэгжүүлэх хугацаа: 2017 онд

 

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (тусгай зөвшөөрөл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

 

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017,12,28 - 01.12-ний өдрийн  хооронд ажлын цагаар /09-18 цаг/авч болох бөгөөд мэдүүлгээ ОНӨГ-ХААА-103 тоот хаягаар 2018.1.15 –ний өдрийн 1000 цагийн дотор ирүүлж 2018 оны 1 сарын 15- ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ..

 

 

 

 

Өмнөговь аймгийн ОНӨГ-Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн В.Отгонбат

Нутгийн удирдлагын ордон 103 тоот, , Ажлын утас- 70530209,