ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМАНД НИЙЛҮҮЛЭГДЭХ 8Ш ЭКО ЦАХИЛГААН АВТОБУСЫГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ АЖ АХУЙ НЭГЖИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

6 өдрийн өмнө

Сонгон шалгаруулалтын зорилго: Даланзадгад суманд нийлүүлэгдэх 8ш эко цахилгаан автобусыг эзэмших, ашиглах, олон нийтэд үйлчлэх, засвар үйлчилгээг хариуцах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх

Үндсэн даалгавар:

  1. Менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах
  2. Үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах
  3. Хөрөнгийн тодорхойлолт гаргах

Үндсэн шаардлага:

  1. Үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөө боловсруулах
  2. Гүйцэтгэгч нь зорчигч тээвэрлэх тогтоосон маршрут, үйлчилгээний цагийн хуваарь батлагдсан үнэ тарифаар тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
  3. Гүйцэтгэгч нь тээврийн хэрэгслийн 2-с доошгүйг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулан тоноглож хаягжуулсан байна
  4. Ур чадвар бүхий мэргэжлийн багаас бүрдсэн, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан Монгол улсын MNS 5012:2011, MNS 4598:2011 стандарт шаардлагыг хангасан байх
  5. Үйлчилгээ үзүүлэгч ААН–ийн жолооч нар мөн холбогдох стандартыг хангасан мэргэшсэн байх

Сонгон шалгаруулалтад оролцох байгууллагын хамрах хүрээ: Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, бусад хувийн хэвшлийн аж ахуй нэгж

Шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах: 2018 оны 02 сарын 22

Сонгон шалгаруулалтын хугацаа: 2018 оны 01-р сарын 09 өдрөөс 2018 оны 01 сарын 18

Бүрдүүлэх бичиг баримт:

  1. Албан хүсэлт
  2. Аж ахуй нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  3. Ажилчдын мэдээлэл
  4. Боловсруулсан төслөө эх хувиар нь ирүүлэх
  5. Төсөл хариуцагчийн холбогдох мэдээлэл

Материал хүлээн авах хэлбэр: Цаасаар

Материал хүлээн авах газар: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Нутгийн удирдлагын ордон, Аймгийн Засаг даргын Тамгын газар Утас: 70533433, 99070781, 88114655

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл