Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2018 оны хэрэгцээт мал, мах бэлтгэн нийлүүлэх

2018 оны 02 сарын 26

                                   НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 

Тендер шалгаруулалтын нэр: Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2018 оны хэрэгцээт мал, мах бэлтгэн нийлүүлэх 

Тендер шалгаруулалтын дугаар: №03 167 2018.02

Зэвсэгт хүчний 167 дугаар анги эрх бүхий тендерт оролцогчдоос Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн 2018 оны хэрэгцээт мал мах бэлтгэн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50’000 ( тавин мянга ) төгрөгөөр худалдан авч болно. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Хөрөнгийн хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:  Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  2016, 2017 онууд.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Дундаж өртөг нь үнийн саналаас багагүй байх.

Тендерийн хамт тендерийн бичиг баримтад заасан төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх чөлөөт хөрвөх валютын дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. Үүнд: 750 000 төгрөг

Тендерийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штабын 1 давхар 104 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авна уу.

  Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн штаб, 6 тоот өрөө.

Утас:99003107, 88873107, цахим хаяг: 167tender@gmail.com