Цагдаагийн газрыг тандалтын багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажил

2018 оны 03 сарын 01

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА                   

            [Өмнөговь аймгийн ЗДТГазар] нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос [Цагдаагийн газрыг тандалтын багаж, тоног төхөөрөмжөөр  хангах ажил]-ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг [2018 оны 03 сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минут]-аас өмнө [Нутгийн удирдлагын ордон (103 тоот, харилцах албан тушаалтан Д.Отгонбаяр, утас-70530209/факс-70530209)] хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  [2018 оны 03 сарын 09]-ны өдрийн [10 цаг 20 минут] т нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй. 

Тендер хүлээн авах этгээд: Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д аж ахуйн нэгжийн үндэсний тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглан нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

 

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 104 тоот 

Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Д.Отгонбаяр, 

Харилцах утас-70530209,      e-mail:govi_DZ@yahoo.com