Эмнэлэгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил

2018 оны 03 сарын 06

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                 Огноо :2018 оны 03 сарын 06

 

Тендер шалгаруулалтын нэр: Эмнэлэгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Эмнэлэгүүдийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил ] ажил–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системд тендерийн баримт бичгийг байрлуулж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Төрийн сан банкны 110051006 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2 жилээр 2016, 2017 он аудитаар баталгаажуулах шаардлагатай

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх. 

Тендерийн хамт 1 100 000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг [ 2018 оны 04-р сарын 06-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 сарын 06-ны өдрийн, 11 цаг 10 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны

 мэргэжилтэн Д.Отгонбаяр,

Харилцах утас-70530209

e-mail:govi_DZ@yahoo.com                  www.tender.gov.mn