Дугуйт эксковатор нийлүүлэх ажил

2018 оны 03 сарын 13

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2018-03-09


Тендер шалгаруулалтын нэр: Дугуйт эксковатор нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 2018/001

 

Өмнөговь аймгийн “Гүний-ус” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос (Дугуйт эксковатор) -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Батлагдсан төсөв: Эрх бүхий тендерт оролцогч нь өөрийн хөрөнгөөр 100 хувь гүйцэтгэх ба гэрээнд зааснаар төлбөр эргэн төлөгдөнө.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны борлуулалтын орлогын тус бүр нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь 50,000,000 төгрөгөөс багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016-2017 он, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд (2016, 2017 он) санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй,  1-ээс доошгүй ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 1600000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 04 -р сарын 09 -ны өдрийн 10 цаг 30 минут -аас  өмнө доорх хаягаар ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2018 оны 04 -р сарын 09 -ны өдрийн 11 цаг 00 минут  - д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг , “Гүний-ус” ХХК-ийн өөрийн байр,

 

 

 

Утас: 7053-3915 , Факс: 7053-3903
Имэйл хаяг: Guniius03@gmail.com