Сумын эмнэлгийг телемедицинд холбох ажил

2018 оны 03 сарын 13

ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо :2018 оны 3 сарын 13 Тендер шалгаруулалтын нэр: “Сумын эмнэлгийг телемедицинд холбох ажил” Өмнөговь ЗДТГ эрх бүхий тендерт оролцогчдоос “Сумын эмнэлгийг телемедицинд холбох ажил” гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Тендерт оролцохыг хүсвэл тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгийг 100110051006 дансанд цахим систем ашиглаж төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жилээр Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1 жилээр 2017 он Санхүүжилт: Орон нутгийн төсөв Тендерийг 2018 оны 3 -р сарын 22-ны өдрийн 10 цаг 00–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 3 сарын 22-ны өдрийн 10 цаг 05 минут -т нээнэ. Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцно Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот ОНӨГ-Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн В.Отгонбат Харилцах утас-70530209, 89890032 e-mail: WWW.TENDER.GOV.MN