Огноо: 2018 оны 03 дугаар сарын 23-ний өдөр.
Тендер шалгаруулалтын нэр:” Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын төвд 0131 дүгээр ангийн чиглэлд дугуйн болон явган хүний зам барих” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАОНӨГ/201812003
Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Даланзадгад сумын төвд 0131 дүгээр ангийн чиглэлд дугуйн болон явган хүний зам барих” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 (Тавин
мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐ стой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай: 15 квт-ын цахилгаан шугам өргөтгөх түүнээс дээш
/Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./
Тендерийн баталгааны дүн: 10 000 000 сая төгрөг байна.
Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.
Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23 -ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 10 цаг 10 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно. (Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба ТБОНӨХБАҮХАТХуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар
сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно/)
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Утас : 70530209
Цахим хаяг: www.tender.gov.mn