Мандал-Овоо сумын эмнэлгийн барилгыг барих ажил

2018 оны 03 сарын 30

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                    Огноо :2018 оны 03 сарын 28

Тендер шалгаруулалтын нэр: Мандал-Овоо сумын эмнэлгийн барилгыг барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАОНӨГ/201812100

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Мандал-Овоо сумын эмнэлгийн барилгыг барих ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй

мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Төрийн сан банкны 110051006 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2 жилээр, 2016, 2017 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

                  “тийм” БУАГТЗ 2.1.1,   2.1.2,   2.2.1,   2.2.2 болон түүнээс дээш

Тендерийн хамт 18 000 000 /арван найман сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [ 2018 оны 04-р сарын 30-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 сарын 30-ны өдрийн, 11 цаг 40 минут -т нээнэ. 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

  

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны

 мэргэжилтэн Д.Отгонбаяр

Харилцах утас-70530209

e-mail:www.tender.gov.mn