Даланзадгад сумын төв доторхи замыг барьж ашиглалтанд оруулах ажил” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

2018 оны 05 сарын 01

                                              ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр.

 

Тендер шалгаруулалтын нэр:” Өмнөговь аймгийн “Даланзадгад сумын төв доторхи замыг барьж ашиглалтанд оруулах ажилажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМОНӨГ/201812089

 

Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: “Даланзадгад сумын төв доторхи замыг барьж ашиглалтанд оруулах” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын (www.e-procurement.gov.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг  илгээхийн  өмнө  50.000,0  (Тавин

мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐ стой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016,2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 300 000 000 төгрөг байна.
  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016,2017 онуудад тендер  шалгаруулалтын  батлагдсан төсөвт өртгийн 60 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй замын ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн комиссын актыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:  АЗЗББЗАЭТЗ 2.8.1,2.8.8.

10 кВ-ын ЦДШ, дэд станц барих, засварлах тусгай зөвшөөрөл 03.2.1 түүнээс дээш

Барилга угсралтын тусгай зөвшөөрөл /ДУ, ЦЭ, БО 2.2.4/, /Холбоо дохиолол 2.2.2/

 түүнээс дээш

/Түншлэлийн   гишүүн,   туслан   гүйцэтгэгч   нь   гүйцэтгэх   ажил   үүргийнхээ   дагуу   тусгай зөвшөөрөлтэй байна./

Тендерийн баталгааны дүн: 95 000 000 сая төгрөг

                                               

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 10 цаг 10 минутанд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 

Дотоодын давуу эрх тооцно. (Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба ТБОНӨХБАҮХАТХуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол /Сангийн сайдын 2007 оны 03 дугаар

 

сарын 30-ны өдрийн 81 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох          аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно/)

 

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ӨМА ЗДТГ-н байр НУОрдон 103 тоот өрөө

 

 

Утас : 70530209