Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд даланзадгад сумын төвд орон сууц болон зарим хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажил

2018 оны 05 сарын 02

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                   Огноо :2018 оны 04 сарын 27

Тендер шалгаруулалтын нэр: Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд даланзадгад сумын төвд орон сууц болон зарим хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАОНӨГ/201801107

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд даланзадгад сумын төвд орон сууц болон зарим хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй

мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Төрийн сан банкны 110051006 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жилээр, 2015, 2016, 2017 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Төслийг хэрэгжүүлэх  нийт үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

                  “тийм” БУАГТЗ 2.1.1,   2.1.3,   2.2.1,   2.2.2 болон түүнээс дээш байна. Мөн  барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ ирүүлэх ба гүйцэтгэгч нь ЗТТЗ-1.2.1, 1.2.4, 1.2.5,  байна

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцүү хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [ 2018 оны 05-р сарын 28-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 сарын 28-ны өдрийн, 11 цаг 40 минут -т нээнэ. 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны

 мэргэжилтэн Д.Отгонбаяр,

Харилцах утас-70530209

e-mail:govi_DZ@yahoo.com                  www.tender.gov.mn