Сумдын инженерийн хийцтэй худгийг засварлах ажил

2018 оны 05 сарын 11

                                                                  ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                           Огноо :2018 оны 05 сарын 11

 

Тендер шалгаруулалтын нэр: “Сумдын инженерийн хийцтэй худгийг засварлах” ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАОНӨГ/201812035

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос [Сумдын инженерийн хийцтэй худгийг засварлах]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 тоот тушаалаар

батласан  “Цахим  тендер  зохион  байгуулах  журам”-ын  дагуу  цахим  худалдан  авах

ажиллагааны системээр зарлаж байгаа тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй

мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2  жилээр, 2016, 2017 он аудитаар баталгаажсан байх

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

                  “тийм” Цооног өрөмдөх сэргээн засварлах

 

Тендерийн хамт Багц 1 –т  1 600 000 сая төгрөгийн тендерийн батлагаа ирүүлнэ.

Багц -2- т 1 600 000 сая тендерийн батлагаа ирүүлнэ.

төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг [ 2018 оны 06-р сарын 11-ны 10 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 сарын 11-ны өдрийн, 10 цаг 10 минут -т нээнэ.

 

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба

Харилцах утас-70530209

Цахим хаяг:  www.tender.gov.mn