Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгт тоног төхөөрөмж техник хэрэгсэл нийлүүлэх ажил

2018 оны 06 сарын 11

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                 Огноо :2018 оны 06 сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200  хүүхдийн цэцэрлэгт тоног төхөөрөмж техник хэрэгсэл нийлүүлэх ажил

Тендер шалгаруулалтын дугаар:ӨМУТШ2018011

[Өмнөговь ЗДТГ] эрх бүхий тендерт оролцогчдоос Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200  хүүхдийн цэцэрлэгт тоног төхөөрөмж техник хэрэгсэл нийлүүлэх ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт  оролцохыг  хүсвэл  тендерт  оролцогч  нь  тендерийн  баримт  бичгийг

илгээхийн  өмнө  эргэж  төлөгдөхгүй  нөхцөлтэйгээр  [50  000]  төгрөгийг  Төрийн сан банкны 110051006 тоот дансанд  төлсөн  байна.  Тендер  нь  түүнийг  нээсэн  өдрөөс  эхлэн  45  хоногийн  дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Ижил төстэй ажлын гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:2 жилээр 2016, 2017 он аудитаар баталгаажуулах шаардлагатай

Борлуулалтын орлогын  нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж : Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх.

Тендерийн хамт 10 000 000 /арван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [ 2018 оны 07-р сарын 09-ны 11 цаг 00 ]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 сарын 09-ны өдрийн, 11 цаг 10 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймаг нутгийн удирдлагын ордон 1 давхар 103 тоот

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны алба

Харилцах утас-70530209