Цогт-Овоо сумын ЗДТГ-ын гадна талбайд авто зогсоол байгуулах” ажил

2018 оны 06 сарын 28

ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2018 оны 6 дугаар  сарын 27-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Цогт-Овоо сумын ЗДТГ-ын гадна талбайд авто зогсоол байгуулах” ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМА-ЦО ХТШ-2018/01

Цогт-Овоо сумын ЗДТГазар  эрх бүхий тендерт оролцогчдоос Цогт-Овоо сумын ЗДТГ-ын гадна талбайд авто зогсоол байгуулахажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын  тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс дээш байх.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс дээш байх.
  3. Ижил төсөтэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаар мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
  4. Тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардахгүй

Тендерийг 2018 оны 7 дугаар  сарын 6-ны өдрийн 12.00 цагаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 7 дугаар  сарын 6-ны өдрийн 12.30 цагт Цогт-Овоо сумын ЗДТГазрын “Хүндэтгэлийн өргөө”-д нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын

Засаг даргын Тамгын газар үнэлгээний

хорооны нарийн бичиг Р.Оюунтуяа

Харилцах утас: 88502452 

   Цахим хаяг: www.tender.gov.mn