Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум ЗДТГ-ын албан хэрэгцээнд авто машин нийлүүлэх

2017 оны 04 сарын 13

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017-04-04

Тендер шалгаруулалтын нэр : “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум ЗДТГ-ын албан хэрэгцээнд авто машин нийлүүлэх”

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМ ЦО 2017/02

Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум ЗДТГ-ы албан хэрэгцээнд авто машин нийлүүлэх”-ийг 2017/02-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Данс : Цогт-Овоо сумын Төрийн сан банкны Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 100111355408 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс ( 45 ) хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд :

    -Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ

    -Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо : 1 жил

    -Сүүлийн 3-н жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг : 2 жил

    -Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: үгүй

    -Тендерийн хамт, тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2017-05-04-ны 11 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байцуулан тендерийг 2017-05-04-ны өдрийн 11 цаг 30 -минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх : Оролцох эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын

Засаг даргын Тамгын газрын 1 давхар

         Үнэлгээний хорооны нарийн бичиг : Б.Сугирсүрэн   Утас: 86930357