Даланзадгад сумын төвийн автозам болон гэр хорооллыг камержуулах

2018 оны 07 сарын 23

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018.07.10

Тендер шалгаруулалтын нэр: Даланзадгад сумын төвийн автозам болон гэр хорооллыг камержуулах

Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ2018/17

 

[Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Даланзадгад сумын төвийн автозам болон гэр хорооллыг камержуулах  ДЗ/2018/17]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000][1] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банкны судлан үзэж зээл олгох боломжтой гэсэн мэдэгдлийг үнэлгээнд харгалзахгүй/.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

- Харилцаа холбооны зохицуулах хороо Б ангилал 5 Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх

   - Барилга, хот байгуулалтын яамны 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

Тендерийн хамт [20,249,900.00 (хорин сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Үнийн саналыг 2018 оны 08 сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут-аас өмнө цахимаар Тендер хүлээн авах захиалагчийн хаяг: Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч Цахим худалдан авах ажиллагааны систем  www.tender.gov.mn өөрийн аж ахуй нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

Тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2018 оны 08 дүгээр  сарын 09-ний  өдрийн 15 цаг 00 минут-т Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар 205 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

№ 206 тоот өрөө,  Холбоо барих утас: 7053-7792