НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАСВАРЫН АЖИЛ

2018 оны 07 сарын 25

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018.07.25

Тендер шалгаруулалтын нэр: Нээлттэй

Тендер шалгаруулалтын дугаар: ДЗ2018/02

 

[Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар] эрх бүхий тендерт оролцогчдоос [Нийтийн эзэмшлийн засварын ажил ДЗ2018/02]–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж   төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь [50000] төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

  • Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл 2.1.1, 2.2.2

 

Тендерийн хамт [2000000] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Үнийн саналыг 2018 оны 08 сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө цахимаар Тендер хүлээн авах захиалагчийн хаяг: Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч Цахим худалдан авах ажиллагааны систем  www.tender.gov.mn өөрийн аж ахуй нэгжийн хувийн нууцлалын кодоор нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ.

 

Тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2018 оны 08 дүгээр  сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минут-т Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газрын 2 давхар 205 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх: Эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх.Тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

[Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар

№ 206 тоот өрөө,  Холбоо барих утас: 7053-7792