Хөл бөмбөгийн талбайн хувцас солих өрөө, бие засах газрыг барих ажил

2018 оны 07 сарын 26

                                                                   ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 07 дугаар сарын  26-ний өдөр.

 

Тендер шалгаруулалтын нэр: “Хөл бөмбөгийн талбайн хувцас солих өрөө, бие засах газрыг барихтөсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ӨМАОНӨГ/201812026

Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Хөл бөмбөгийн талбайн хувцас солих өрөө, бие засах газрыг барих” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mnхаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер шалгаруулалтын Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 (Тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

  • Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 100 000 000 төгрөг.
  • Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудад санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй  ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:

  • 1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,
  • 1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
    (1- 5 давхар хүртэл)
  • 2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
  • 2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

            /Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна./             Тендерийн баталгааны дүн:1,500,000.00 (Нэг сая таван зуун мянган) төгрөг. Монгол Улсын хуулийн этгээд тендерийн баталгааг банкны баталгаа, Засгийн газрын бондын хэлбэрээр, Монгол Улсын Засгийн газрын бонд, эсхүл  Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн үнэт цаасны хэлбэрээр ирүүлж болно.

            Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

            Тендерийг 2018 оны 08  дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг   байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны  өдрийн 10.10 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

 

Дотоодын давуу эрх тооцно.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулдаг цахим худалдан авах ажиллагааны төлбөргүй  сургалтанд хамрагдахыг зөвлөж байна.      

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

            

             Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба,

 

Утас: 70530209

 

Цахим хаяг:www.tender.gov.mn